БНАСАУ их буугаар буудаж, хөрш орнуудаа ТҮГШЭЭЛЭЭ

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 13

БНАСАУ өчигдөр өглөө /2022.06.12/ их буугаар хэд хэдэн удаа буудлага хийсэн байна.

Үүнтэй холбоотойгоор БНСУ-ын Засгийн газрын төлөөлөгч нар хуралдаж, БНАСАУ их буугаар буудаж, цэргийн хүчээ нэмэгдүүлсээр байгаад түгшиж буйгаа илэрхийллээ. Өмнөд Солонгос Хойд Солонгосын энэ үйлдэлд тайван боловч хатуу хариу үйлдэл үзүүлнэ гэжээ.

Сөүлийн зүгээс Пеньян зэвсэглэлийн янз бүрийн системээ сайжруулж, хөрш орныхоо аюулгүй байдалд шууд аюул учруулж байгаа явдалд түгшиж буйгаа илэрхийлж, тайван боловч хатуу хариу үйлдэл үзүүлэхэд бэлэн байна.

Тэгвэл БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун энэ сарын 8-10-нд болсон Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны бүгд хурлын үеэр Хойд Солонгосын аюулгүй байдлын салбарт учирч болзошгүй эрсдэлийн талаар ярьж, батлан хамгаалах чадвараа бэхжүүлэхийг уриалсан билээ.

Ким Жон Ун мөн “Олон улсын тавцанд “шууд өрсөлдөөн”-ий нөхцөлд БНАСАУ “хүчний хариуд хүч” гэсэн зарчмыг баримтлах болно” гэсэн байна.

Түүнчлэн Японы Батлан хамгаалахын сайд Нобүо Киши “Энэтхэг-Номхон далайн бүс нутагт Украинд болсон үйл явдал давтагдах аюултай байгаад дэлхий нийтийн санаа зовниж байна” гэжээ.

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
HOID SOLONGOS MANDTU(202.21.107.85) 2022 оны 06 сарын 16

fashist amerikiin togloomiin uls boloh umnud solongosiig gazriin hursnuus archij hayh heregtei.daraa ni arliin jijig japan bai baih bolno

1  |  0
Хөрш(66.181.160.64) 2022 оны 06 сарын 16

Холын юм яах вэ хажуу айлын багачууд хаашаа я хамаагүй чулуу шидээд түгшээгээд байна эцэг эх нь яг өрнөдийн шиг хариу шид гээд балайраад байх юм

0  |  0
Зочин(192.82.84.14) 2022 оны 06 сарын 16

Хойдууд Сөүлд орох шиг болноо

5  |  2
Ааааа(202.21.108.208) 2022 оны 06 сарын 16

Өмнөдүүд Украйны араас орох гээд л бөгс нь загатнаад байх шиг. Зөнөгрөл тэнэгрэлийн ид үедээ явж байгаа Жог мэдрэлийн өвчтэй Еөк дагаж байж хөлд нь үрэгдэх гэж байгаа юм.

6  |  3
дэмжигч(103.212.117.199) 2022 оны 06 сарын 16

болж.хэд хоногийн өмнө америктай нийлээд солиороод байсан.өөрсдөө юм хийхээр зүгээр байгаад.хүн хийхээр аллаа хядлаа гэж орилоод цааш нь харуул.

10  |  5
Top