Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2022.06.13/ боллоо. Энэ үеэр Хотын дарга Д.Сумъяабазар дараах үүрэг, даалгавар өглөө.
- Нийслэл хотын дүрмийг хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулж төслөө Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах.
- Барилга байгууламжийн норм, норматив, дүрэм журам болон холбогдох хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах саналаа танилцуулах.
- "Амгалан", "Шинэ төв" дэд төв, "Тахилт", "Дарь-Эх", "Монель", "Бичил", "Ургах наран", "Хайлааст" олон нийтийн төв зэргийн техник эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төсөл боловсруулах ажлаа эрчимжүүлж ажиллах.
- Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангаж, холбогдох байгууламжуудын засвар үйлчилгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлэх.
- Нийтийн эзэмшлийн гудамж талбай болон авто замын гэрэлтүүлгийн асалтад хяналт тавих, гэрэл дохио, замын хөдөлгөөний хяналтын камерын засвар, арчлалтын хамгаалалтыг хийх, бүрэн бүтэн байдалд хяналт тавьж ажиллах.
- Нийтийн эзэмшлийн гудамж талбай болон гарааш чөлөөлсөн талбайг тохижуулах ажлаа эрчимжүүлж ажиллахыг тус тус үүрэг болгов.
Сэтгэгдэл ( 7 )
Болж байна сайн байна. Гэхдээ Ургах наран хорооллын орчны тохижилт одоо болтол хийгдэхгүй байгааг онцгой анхаарна уу.
enenii dargach dee
Одоо хүртэл дүрэмгүй хотод яаж ч амьдраад байгаан, зайл зайл
Зиндаад сэтгэгдэл бичих хэцүү шүү оруулдаггүй шиддэг
Үүрэг даалгаврынхаа биэлэлтэд хяналт тавьж, хэрэгжүүлж чадахгүй бол мянга үүрэг даалгавар өгөөд нэмэргүй ш дээ Сука
ЯАГААД БИЧСЭН ЗҮЙЛИЙГ АРИЛГААД БАЙГАА ЮМ ВЭ? ГАГЦХҮҮ ХООСОН МАГТААЛ БАЧИХ ЁСТОЙ ЮУ?
ШИНЭ ҮҮРЭГ ӨГӨХ ЯАХ ВЭ? ӨМНӨ НЬ ӨГӨСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАРЫН БИЕЛЭЛТЭЭ ШАЛГАДАГ БОЛОВ УУ? ОЛИМПЫН ГҮҮРИЙГ 6 САРЫН 1-НД ДУУСГАХ ҮҮРЭГ ӨГӨСӨН, ОДОО БОЛТОЛ ДУУССАН ЮМ АЛГА Г.М.