УИХ-ын дарга Г.Занданшатар хүндэт доноруудад хүндэтгэл үзүүлж, цусаа хандивлалаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 06 сарын 13

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр Цус сэлбэлт, судлалын үндэсний төвд очиж, цусаа хандивлалаа.  Цусны донорын дэлхийн өдрийг  жил бүрийн зургаадугаар сарын 14-ны өдөр тэмдэглэн, цус хандивлах үйл ажиллагааг зохион байгуулах, цусны донор байхын ач холбогдолыг сурталчлах, хүндэт доноруудаа алдаршуулах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн.  

Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2022.06.13/ хүндэт донорууддаа хүндэтгэл үзүүлж, цусаа хандивлалаа. Цаашид цусны донорын хөдөлгөөнийг идэвхжүүлж, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, цус цусан бүтээгдэхүүний нөөц, хангамж, аюулгүй байдлыг хангах зэрэгт бодлогын түвшинд ажлууд төлөвлөсөн талаар танилцуулж, УИХ-ын дарга иргэний хувьд хүмүүнлэгийн үйлсэд  идэвхтэй хувь нэмрээ оруулахаа илэрхийллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top