ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр бич жилтнээ ЭЕРЭГ сайн

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 06 сарын 16

2022.06.16 / ПҮРЭВ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 17

ЗУНЫ ИЛҮҮ ТЭРГҮҮН САРЫН ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ЦАГААН ХУЛГАНА ӨДӨР

 

  • Үс засуулвал: Өнгө зүс доройтно
  • Наран ургах, шингэх: 04.52-20.53
  • Барилдлага: Үл тохирох   
  • Шүтэн барилдлага: Нэр өнгө   
  • Суудал: Ус

Энэ өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлгө тавих, морь уралдахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top