УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2022.06.15/ хуралдаанаар О.Цогтгэрэл нарын есөн гишүүний өргөн барьсан УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат байнгын хорооны даргаас тав хоногийн завсарлага хүссэн юм. Харин тус байнгын хорооны дарга тав хоногийн завсарлага бус хоёр хоног л хангалттай гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл, УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийг асуудлаа ярилцаж, шийдэхэд хоёр хоног хангалттай гэж үзсэн юм.
Харин УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "Ганц хүнд зориулсан хууль гэж бодож байна" хэмээн байр сууриа илэрхийлсэн. Учир нь, Д.Ганбатыг бүлгийн даргын суудлаас нь огцруулахын тулд О.Цогтгэрэл нарын АН-ын гишүүд дээрх хуулийн төслийг өргөн барьсан билээ.
Сэтгэгдэл ( 0 )