ХҮН-ын баримт, бичгийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхээр боллоо

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 06 сарын 15

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өнөөдөр /2022.06.15/ боллоо. 

Нийт шүүгчдийн хуралдаанаар ХҮН-ын баримт бичигт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай тус намын дарга Т.Доржхандын өргөдлийг хэлэлцэв. Уг намын 2022 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн Ээлжит бус 7 дугаар Их хурлаас намын дүрэм, мөрийн хөтөлбөрт оруулсан нэмэлт, өөрчлөлт болон намын бүтэн нэрийг “ХҮН  нам”, товчилсон нэрийг “ХҮН” гэж өөрчлөн баталсан шийдвэрүүд нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, бусад хуульд тогтоомжид нийцсэн гэж үзэж, улсын бүртгэлд бүртгэхээр шийдвэрлэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top