Ж.Өнөржаргал: АН анх удаа УИХ-д нэр дэвшигчдээ анхан шатны гишүүдээсээ асууна

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 06 сарын 15

Улс төрийн хоёр дахь хүчин гэгддэг АН-ынхан анх удаа УИХ-д нэр дэвшигчдээ анхан шатны гишүүдээсээ асуухаар болжээ.

Энэ талаар тус намын Намын байгуулалтын газрын дарга Ж.Өнөржаргал "Манай нам Монгол Улсын хэмжээнд 21 аймаг, 9 дүүрэг, 330 сум, 204 хороонд салбар нэгжтэй, 200 мянга гаруй гишүүдтэй. Нийт намын гишүүдээсээ сум бүрийнхээ нам дээр очиж өөрийн тойрог дээрээ УИХ-ын гишүүн болоосой гэсэн хүнийх нь саналыг авч ажиллана. Энэ нь АН түүхэндээ анх удаа анхан шатны гишүүдээсээ саналыг нь авч буй түүхэн арга хэмжээ юм. Тийм учраас 21 аймаг, 330 сум, 9 дүүрэгт суурьшин амьдарч байгаа гишүүд маань идэвхтэй оролцож, өөрсдийн саналыг өгөхийг уриалж байна" гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top