Д.Ганбат: Би завсарлага авах эрхтэй, АН-ын асуудлыг МАН шийдэхгүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 06 сарын 16

УИХ-ын өнөөдрийн /2022.06.16/ чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. 

Хуралдааны эхэнд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "Энэ долоо хоногийн хуралдаанаар хэлэлцэх асуудалд нэр бүхий гишүүд Д.Ганбатад зориулсан, нэг хүнд зориулсан хууль өргөн барьсан. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр завсарлага авсан. Ер нь Монголд хоёр хуваагдаагүй юм алга. Тэрний нэг нь АН. Бидний ч буруу байгаа байх. Намын бүлэг найман гишүүнтэй. Бичгээ УИХ-ын даргад явуулсан. Уншиж танилцуулах хэрэгтэй" гэв. 

Түүнчлэн "МАН өнөөдөр олонх байна. Та бүхэн АН-ын асуудлыг шийднэ гэж байхгүй. Ёс зүйтэй байгаарай. Хуулиараа би завсарлага авах эрхтэй. Ж.Батсуурь байна, олон юм яриад л байдаг. Энэ нөхөр Монгол Улсыг тойрч явсан. Нэг ч санал аваагүй. Нүгэл нь ихсэхээрээ л ийм байдаг байх. АН учраа олно, олох нь баараагүй" хэмээн байр сууриа илэрхийлэв.

Үүнд, УИХ-ын дарга Г.Занданшатар "Д.Ганбатыг ёс зүйтай байж, хууль дээдэлж ажиллахыг шаардаж байна. Намын бүлгийн даргаар таныг томилогдсныг зарлачихсан, 11 гишүүнтэй. Түүнээс найман гишүүнтэй гэж зарлах эрх надад байхгүй" гэх хариултыг Д.Ганбат гишүүнд дайлаа.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top