Г.Занданшатар: Д.Ганбат гишүүн ёс зүйтэй байж, хууль дээдэлж ажиллана шүү

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 06 сарын 16

УИХ-ын өнөөдрийн /2022.06.16/ чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. 

Хуралдааны эхэнд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "Энэ долоо хоногийн хуралдаанаар хэлэлцэх асуудалд нэр бүхий гишүүд Д.Ганбатад зориулсан, нэг хүнд зориулсан хууль өргөн барьсан. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр завсарлага авсан. Ер нь Монголд хоёр хуваагдаагүй юм алга. Тэрний нэг нь АН. Бидний ч буруу байгаа байх. Намын бүлэг найман гишүүнтэй. Бичгээ УИХ-ын даргад явуулсан. Уншиж танилцуулах хэрэгтэй" гэв. 

Түүнчлэн "МАН өнөөдөр олонх байна. Та бүхэн АН-ын асуудлыг шийднэ гэж байхгүй. Ёс зүйтэй байгаарай. Хуулиараа би завсарлага авах эрхтэй. Ж.Батсуурь байна, олон юм яриад л байдаг. Энэ нөхөр Монгол Улсыг тойрч явсан. Нэг ч санал аваагүй. Нүгэл нь ихсэхээрээ л ийм байдаг байх. АН учраа олно, олох нь баараагүй" хэмээн байр сууриа илэрхийлэв.

Үүнд, УИХ-ын дарга Г.Занданшатар "Д.Ганбатыг ёс зүйтай байж, хууль дээдэлж ажиллахыг шаардаж байна. Намын бүлгийн даргаар таныг томилогдсныг зарлачихсан, 11 гишүүнтэй. Түүнээс найман гишүүнтэй гэж зарлах эрх надад байхгүй" гэх хариултыг Д.Ганбат гишүүнд дайлаа.  

Хуралдаанаар яг одоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилж, өргөн барьсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсдийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ. 


ПҮРЭВ, БААСАН ГАРАГ /2022.06.16, 06.17/

·“Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2022.05.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·Хууль зүйн туслалцааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·“Олон Улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн нарын 3 гишүүн 2022.05.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.04.30-ны өдөр, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 22 гишүүн 2019.03.29-ний өдөр тус тус өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэлүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.05.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·Үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 14 гишүүн 2022.03.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.01.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2022.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2022.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл нарын 9 гишүүн 2022.05.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·“Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2022.05.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·Хүний эрхийн Үндэсний Комиссын Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэл

·Ерөнхий сайдын мэдээлэл: Монгол Улсын гадаадад сурталчлах бодлого, стратеги, соёлын харилцаа, хамтын ажиллагааг дэмжих арга хэмжээний талаар

·Бусад

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top