Орос, Украины хооронд яриа хэлэлцээ болохгүй гэв

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 16

Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков “ОХУ болон Украины хооронд ямар ч яриа хэлэлцээ болохгүй” гэж мэдэгджээ.

РИА Новости агентлагийн мэдээлснээр Владимир Путины хэвлэлийн төлөөлөгч Орос, Украины талуудын хооронд яриа хэлэлцээ байгаа эсэх талаарх сэтгүүлчийн асуултад “Үгүй, яриа хэлэлцээ болохгүй” гэж хариулсан байна.

Дмитрий Песков РИА Новости агентлагт ярилцлага өгөх үеэрээ сэтгүүлчдийн асуултад хариулж, АНУ Украиныг зэвсэглэж байгаа талаар үзэл бодлоо хуваалцсан юм.

Песков “АНУ Украины зовлонг уртасгаж байна. Украин улсын хувьд, Украины ард түмний хувьд энэ муу үеийг АНУ сунжруулж байна” гэсэн билээ.

Оросын цэргийн ажиллагаа эхэлснээс хойш АНУ Украинд 5.6 тэрбум ам.долларын цэргийн тусламж үзүүлжээ.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
dorj(178.174.229.45) 2022 оны 06 сарын 17

Amar amar ain zovlongui alj duusgah gd estoi muuhai fashistuud yumaaa

0  |  1
зочин(66.181.161.89) 2022 оны 06 сарын 16

украинчууд юу гэж монголчууд шиг хошногдуулав л гэж дээ..

0  |  2
Иргэн(37.167.221.215) 2022 оны 06 сарын 16

Зэвсэггүй зүгээр л хядуулж бх бсан юм байх даа.Иванууд Монголоо л дарамт бусад улсыг чадахгүй,үхсэний их гүрэн бдаг юм.

1  |  2
Top