С.Эрдэнэ: Парламентын гишүүдийг тоог нэмэх асуудлыг дэмжинэ

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 16

Ардчилсан намын уламжлалт 4:11 хэвлэлийн хурал болж, С.Эрдэнэ, Ч.Отгочулуу нар мэдээлэл хийлээ.


Ардчилсан намын дарга гэгдэх С.Эрдэнэ Ардчилсан намын маргаанд цэг тавьсан, хууль эрх зүйн маргаангүй болсон гэдгийг мэдээллийн эхэнд онцоллоо.

Тэрбээр "Ардчилсан намын маргаан эцсийн шатандаа шийдэгдлээ. Бид цаашдаа дүрмийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулна. Реформ хийнэ. Дүрэм журмын өөрчлөлт шинэчлэлтүүдээ хийж байгаа. Улс төрийн зөвлөл, хэрэг эрхлэх газрыг боловсронгуй болгоно. Бид идэвхитэй байр сууринд шилжиж, ажиллаж байна. Олон асуудал дээр анхаарлаа хандуулна. Улс орон, улс төр, нийгэм эдийн засаг, олон улсын нөхцөл ямар байгааг та бүхэн мэднэ" гэлээ.

Мөн тэрбээр энэ Засгийн газар ажлаа хийж чадахгүй байна хэмээн шүүмжлэв. Түүний бодлоор 2012-2016 онд бүтээн байгуулалтыг яаж хийдгийг харуулсан гэж тодотгов.

Эцэст нь "хууль бус нэр дэвшигчдийг бүртгэх ажил хавтгайрах шинжтэй. Бид үүн дээр хяналт тавина. Өөрсдийгөө Ардчилсан нам гэх нэр хаяг зүүж, хуулиар хамгаалагдсан хуулийн этгээдийн өмчлөх эрхэнд халдсан хэсэг бүлэг хүмүүсийн үйл ажиллагаагаа зогсоогүй байгаа. Өчигдөр жишээ нь өөрийгөө ерөнхий нарийн бичгийн дарга гэж нэрлэсэн н.Мөнхжаргал гэж иргэн мэдэгдэл хийсэн. Тэдэнд хэн нэгэнд үзүүлэх эрх зүйн баримт бичиг байхгүй. Бүх зүйл хууль ёсны Ардчилсан намд байгаа" хэмээв.

Ирэх долдугаар сарын 2-нд Ардчилсан намын ээлжит бус 14 дүгээр их хурал Улаанбаатар хотод болох аж.


Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Х.Баттулгын талаар мэдээлэл өгөхгүй юу? 

-Х.Баттулга одоог хүртэл Ардчилсан намд өргөдөл хүсэлт ирүүлээгүй. Гишүүнээр элсүүлсэн анхан болон дунд шатны шийдвэр тогтоол ирээгүй байна. Ер нь Х.Баттулга өөрөө 2005 онд орж ирсэн. Ерөнхийлөгч болох хүртлээ гишүүн байсан. Ардчилсан намын гишүүнээс түдгэлзсэн шийдвэрээ цуцлаагүй байгаа. 20 сая ам.доллар л гэж яриад байна. Беларусийн ерөнхийлөгч болон бусад гадны хүмүүстэй хамтраад маш их хөрөнгө байршуулсан, угаасан гэх мэдээлэл бий. Үүнийг Европын холбооны хууль хяналтын байгууллагад хүргүүлсэн. Мөн АНУ-ын элчингээр дамжуулан Америкийн хууль хяналтынханд энэ асуудлыг тавьсан. Одоогоор албан ёсны хариу ирээгүй байна. Монгол Улс өөрөө хуультай, төртэй улс. Хууль хяналтынханд энэ асуудлыг хүргүүлсэн. Хуулийн дагуу шалгаж байгаа мэдээлэл хараахан ирээгүй байна. Яагаад шалгахгүй байгааг нь ойлгохгүй байна. Шаардлага тавина. Хуулийн өмнө хүн бүхэн эрх тэгштэй байх ёстой. Х.Баттулга сошиалаар нийтийн уур амьсгалыг удирдаж, тоглоод сурчихсан хүн. Тиймээс шударга ёсыг тогтоохын төлөө Ардчилсан нам тууштай зогсоно.

-Үндсэн хуульд "гар дүрэх" нь зөв үү?

-Мажоритор тогтолцоо бол төлөөллийг гээгдүүлдэг хамгийн болхи тогтолцоо. 40 гаруй хувийн саналаар 80 гаруй хувийн суудлыг өнөөгийн эрх баригчид эдэлж байна. Гэтэл манайх 30 гаруй хувийн саналаар 11 суудалтай байна. Төлөөллийн тэгш байдлыг хангах чадваргүй тогтолцооноос бид нэн даруй салах ёстой. 1992 онд шинэ Үндсэн хууль батлагдаж, тухайн үеийн хүн амын тоотой харьцуулж, 76 гэдэг тоог тогтоосон. Тэрнээс хойш 30 гаруй жил өнгөрлөө. Энэ хугацаанд Монголын хүн ам хэдэн хувиар өссөн билээ? Төлөөллийн ардчилал тогтвортой, найдвартай байх ёстой. Би бол парламентын гишүүдийг тоог нэмэгдүүлэх асуудлыг дэмжиж байгаа.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АРД(66.181.185.20) 2022 оны 06 сарын 17

Энэнийхээр бол төрийн бодлогын дээр намын бодлого үргэлж байж намууд ээлж ээлжээрээ төр барьсан болж УИХ ЗГ т намаас луйварчдаа томилж удаан жил зөөлөн суудалд суух сонирхолтой хүмүүсийн тоог өсгөж улс орноо баян яадуугын туйлд үлгэн салган авч явах юм байна л доо...

0  |  0
zochin(73.111.180.213) 2022 оны 06 сарын 17

chamaas x3n yu a suusan yum zail

0  |  0
del (202.55.188.43) 2022 оны 06 сарын 17

30 хувийн санал дараагийн сонгуульд юу ч үгүй үлдэх юм яагаад гэвэл эрдэнэ байгаа учраас

0  |  0
Bac(174.198.200.41) 2022 оны 06 сарын 17

Ene pizdag uhsen baihiig harah yumsan

1  |  0
сонгогч(202.9.46.79) 2022 оны 06 сарын 16

УИХ-Н ГИШҮҮДИЙН ТООГ НЭМЭХИЙГ ЭРС ЭСЭРГҮҮЦНЭ. ХАРИН ЦӨӨЛӨХИЙГ БОЛ ДЭМЖИНЭ. 76 ЦӨӨДӨӨД МОНГОЛ УЛС ХӨГЖИХГҮЙ БГА ЮМ БИШ, ХОНОЦЫН ХОМХОЙ СЭТГЭЛТЭЙ, ХАНАЖ ЦАДДАГГҮЙ БЭРДҮҮД БГА УЧРААС МОНГОЛ УХАРЧ БНА. …намууд холимог тогтолцоор далимдуудан гэмт хэрэгтнүүд, хулгайч, луйварчид, дээрэмчид зэрэг хогийн амьтадаа чихэхийг санаархаж, түүнийгээ иргэд дэмжсэн мэт худлаа ярьж бна. Хийх ажилгүй ерөнхийлөгчийн албан тушаалыг үгүй болгоё.

1  |  0
иргэн(139.5.217.29) 2022 оны 06 сарын 17

өмнөговь аймгийн МАНамын дарга гэгдэх Х.Мандахбаяр.

0  |  1
zochin(64.119.16.17) 2022 оны 06 сарын 16

namyn jagsaaltaar orj irekh geed goridjee, pizda gej

1  |  0
Top