Ч.Отгочулуу: Эдийн засгийн амь тасарлаа шүү

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 16

Ардчилсан намын уламжлалт 4:11 хэвлэлийн хурал болж, С.Эрдэнэ, Ч.Отгочулуу нар мэдээлэл хийлээ.

Ардчилсан намын дэд дарга Ч.Отгочулуу:

-Манай улсын эдийн засгийн эрүүл мэнд улаан гэрэлтэй, хүнд байсныг та бүхэн мэдэж байгаа. Тэгвэл одоо илүү түвшин ахиж, түгшүүрийн харанга дэлдэх хэмжээнд очсон. Манай ард түмэн дэндүү зөөлөн, дасаад байна. Үүнийг сэрээх ажлыг хийнэ. Энэ намар гэхэд иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрэхэд ойрхон байна. Бид сануулсаар ирсэн. Хүлээж аваагүй. Гэхдээ бид цаашдаа шаардана, тэмцэнэ. Махны үнэ өнөөдөр Саруул зах дээр 17500 болжээ. Жилийн өмнөхөөсөө 25 хувиар өссөн байна. Атар талх 1800 төгрөг. Өмнөх жилийнхээс 40 хувиар өссөн. АИ-92 бензин 2400 төгрөг. 70 хувиар өссөн байна. Ирэх долоо хоногт дахиад өснө гэж байна. Гэхдээ инфляцийг 15 хувь гээд байгаа. Бодит байдал дээрээ 50 орчим хувьтай байна. Урьд нь бид жилийн инфляци 5 хувь хүрчлээ гэж сандардаг байлаа. Гэтэл одоо сарын инфляци нь 5 хувь болчихсон байна. Долоо хоногийн дотор зарим хүнсний бараа 25 хувь өссөн байна. Монгол төмс 2400 төгрөг болчихжээ. Жилийн инфляци сарынх болж байна.

Өсөлтийн эрч хурдсаад долоо хоногийн инфляци болж байна. Нэг хурдаа авчихсан инфляци тухайн эдийн засгийн сүйрүүлж байж дуусдаг.

Ийм л аюултай түвшинд ирсэн байна. Манай Засгийн газар өөрсдийгөө амаргүй үед ажиллаж байна гэж их өрөвдүүлдэг. Соёлын яам гээд пи ар яам байгуулсан. Асар их мөнгөөр пропаганда хийж байна. Жилийн 300 тэрбум төгрөгний төсөвтэй. Манайхтай ижил Этиоп, Доминикан зэрэг улсуудын эдийн засгийн өсөлт 9 хувьтай байна. Гэтэл манайх эхний улирлаар -4 хувьтай гарсан. Агшсан. Цаашдаа ч агших дүр зураг ажиглагдаж байна. Бангладешийн эдийн засаг жил бүр 7-8 хувиар өсч байна. Манайх 2020 онд -5 хувиар агшсан. Ард түмэн аймшгийн нөхцөлд ажиллаж байна.Засгийн газар үг сонсохгүй, пи ар хийгээд амьдралаас тасарчихлаа. УИХ ч мөн ялгаагүй. Х.Болорчулуун гишүүн “Монголын ард түмэн 1000 төгрөгний талх идэж байна. Дэлхийн хамгийн хямдхан талх” гэж ярьсан.

Гэтэл бид гурав дахин бага орлогоор дэлхийн хэмжээний хэрэглээгээр амьдарч байна. Засгийн газар, УИХ нойрноосоо сэр. Ерөнхийлөгч хаана байна вэ? Мотоцикль унаад л яваад байх юм.

Монголчууд бүгд үнэтэй мотоцикль унаад хотынхоо гудмаар явмаар байна ш дээ. Мотоцикль манатай 2-3 ажил хийж амьдралаа залгуулж байна. Шокноосоо гар. Төсөв түүхэнд байгаагүй өндөр үнийг татвар төлөгчид цуглуулж өгсөн. Гэтэл улаан арслан, андлалын хөшөө, бамбарууш кафе барьж байна. Толгойт, орбитод одоог хүртэл хүүхдүүд цэцэрлэггүй, гэртээ цоожлуулж байна. Ийм айдастай байна. Гэтэл Хэнтийн нэг суманд өчнөөн сургууль, цэцэрлэг байсаар байтал 20 тэрбум төгрөгөөр сургууль барьж байна. Засгийн газар Монголынх юм уу? Хэнтий аймгийнх юм уу? Гадаад өр дээр л гурван янзын статистик байна. Залуучуудыг өрөнд оруулж буй үзүүлэлт дээр гурван янзын тоо байна. Тиймээс Ерөнхийлөгчөө эрхэлж дууссан. Гадаад өрөө хэмжиж чадахгүй байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийнхөө дэргэд онцгой комисс байгуул. Тэрэндээ эдийн засагчид, гадны зөвлөхүүд, банк, сэтгүүлчдийг оруул. Агентлагийн дарга, сайд нар гадаад руу зугаалж, хөдөө морь мал дээрээ гарчихсан явна. Удахгүй наадам түүний дараа хурим найрын сар эхэлнэ. Үүний дараа Монгол Улс эдийн засаггүй болно шүү. Төрийн тэргүүн У.Хүрэлсүх гуай та зөвлөлөө хуралдуулж, онцгой комисс байгуул. Амь тасарлаа шүү.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.10.21.229) 2022 оны 06 сарын 17

Эдийн засгийн гол дайсан нь улс төрчид та нар өөрсдөө сэргээж чадахгүй сэгэлж чадна

0  |  0
зочин(66.181.191.104) 2022 оны 06 сарын 16

Отгочулуу яасан билээ Оюу толгойн өрийг бид төлөх ёстой гэж шаадаг байсан ХУЛГАЙЧ биз дээ Одоо ямар эх оронч болоо вээ

0  |  0
шинэ эрин(66.181.160.56) 2022 оны 06 сарын 16

хөгийн новшоор хэн заалгах юм бэ

0  |  0
Үнэн(139.5.217.78) 2022 оны 06 сарын 16

Энэ муу Отгочулуу өөрөө хөгжлийн банкны ТУЗ-д байхдаа АН-ын луйварчдад баахан зээл гаргаж өгөөд улсыг өрийг нэмэгдүүлсэн. Тэр чинь ч гэсэн инфляцыг өсгөсөн. Одоо нэг их гэмгүй цэвэрхэн юм шиг царайлж гэнэ. АН, МАН хоёул энэ улс орныг авилгал, ядуурлаар сөнөөж байгаа.

1  |  0
иргэн(202.9.46.79) 2022 оны 06 сарын 16

инфляцийг 15 хувь гээд байгаа. Бодит байдал дээрээ 50 орчим хувьтай байна. энэ үнэн

1  |  1
Top