ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр хонь, гахай жилтнээ ЭЕРЭГсайн

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 06 сарын 19

2022.06.19 / НЯМ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 20

ЗУНЫ ИЛҮҮ ТЭРГҮҮН САРЫН ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Өлсөж ундаасна
  • Наран ургах, шингэх: 04.53-20.54
  • Барилдлага: Түлэх   
  • Шүтэн барилдлага: Мунхрахуй   
  • Суудал: Хий

Энэ өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сэтгэлд сэвтэй газар очих, газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top