УИХ-ын өнөөдрийн /2022.06.17/ чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар 14 асуудлыг хэлэлцэнэ.
Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Н.Алтанхуяг нар үг хэллээ.
Эхлээд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "УИХ завсарлана. Бүх гишүүн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр таниулга хийнэ. Энэ уулзалтаар иргэдийн хамгийн их хүсэж байгаа зүйл нь тэтгэвэр. Тэтгэврийн саяхан нэмсэн, жил бүр нэмэх боломж байхгүй. Тэгэхээр анх тэтгэврээ тогтоолгохдоо зөв тогтоолгох хэрэгтэй байна" гэлээ.
Дараа нь УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Дөрөвдүгээр сарын 14-нд тогтоолын төсөл өргөн барьсан. Хоёр сар хэлэлцэхгүй байна. Ард түмний амьдрал муу байна. Цөөхөн хүмүүс нь байгалийн баялагт эзэн сууж байна. Орхон аймаг жил бүр 100 орчим тэрбум төгрөг олох боломжтой. Иргэн бүрт нэг сая төгрөг олох боломжтой тогтоолын төсөл байгаа юм" хэмээн санал хэллээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Сэтгэгдэл ( 0 )