Ерөнхийлөгчийн санаачилсан "ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ ХИЙХ" тогтоолын төслийг баталлаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 06 сарын 17

УИХ-ын өнөөдрийн /2022.06.17/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэж, баталлаа. 

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Маш чухал тогтоолын төслийг баталлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнсний хангамжийг тогтворжуулах, хүнсний аюулгүй байдлыг хангах маш чухал төслийг өргөн барьсан. Тогтоолын төслийг бодитой хэрэгжүүлэх нь маш чухал байна. Нийт 1.7 их наяд төгрөгийн санхүүжилтээр ирэх дөрвөн жилд 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр Монгол Улсыг бүрэн хангана. Бүх байгууллага хүчээ нэгтгэж ажиллах нь чухал байна" хэмээн тодотголоо. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top