Б.Пүрэвдорж: Ийм хууль батлах аваас уяачид үнэ цэнэгүй болно

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 06 сарын 17

УИХ-ын өнөөдрийн /2022.06.17/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. 

Хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Морь уралддаг гэж яриад байх юм. Тэрний чинь цаана хүн уралддаг юм. Уяачид уралддаг. Тэрний цаана нэр хүнд олж авдаг. Бүсийн наадам ямар ч зардал гаргадаггүй. Төрөөс ямар ч зардал гарахгүй. Энэ заалтын чинь үр дүнд сум, аймгийн бүсийн уралдаан байхгүй болчихлоо. Өдөр шөнөгүй морио уяж байгаа уяачид чинь ямар ч үнэ цэнэгүй болно шүү дээ. Юугаа харамлаад байдаг юм. Та нараас юу ч гарахгүй шүү дээ. Засгийн газарт юу ч мэдэхгүй нөхөд орж ирчихээд тэр сайхан боломжийг хааж байна. Ингэж болохгүй ээ, ийм зүйлийг баталж болохгүй" хэмээн байр сууриа илэрхийлэв. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Тэнэглэл(66.181.161.82) 2022 оны 06 сарын 17

Асуудал нь нэг талын цэвэр монгол адуу гэж хайр зарлаад байгаа тал, хурдан болгож байвал сайн гэж эрлийзжүүлдэг тал хоёуланд байна. Хоёулаа олон юм хүсээд шуналтаад байгаа шүү дээ. Үнэхээр уралдаан юм бол эрлийз адуучид яагаад заавал наадамд орж цоллуулаа гээд байгаа юм? Тусдаа мөнгө төгрөгөө бооцоолоод уралдаач дээ. Уралдаан биш үндэсний ард олны чанартай байх ёстой гээд байгаа цэвэр монгол адууны тал нь бас уралдаан ыиш юм бол бай шагнал, уяачдын цол, туг тойрж яах гээд байгаа юм? Зүгээр наадмаар уралдаад л тарцгаагаач дээ. Хоёулаа шуналын тулам.

0  |  0
Зочин(202.126.90.72) 2022 оны 06 сарын 17

Угаасаа уяачдын үнэ цэнэ гэж юу байдаг юм бэ, хэрэггүй олон уралдаанаар яадаг юм бэ

0  |  0
Top