Н.Учрал: Наадмын хууль дээр бүгд АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛТЭЙ харагдаж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 17

УИХ-ын өнөөдрийн /2022.06.17/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. 

Хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал "Хуульд маш олон холбоо гарч ирж байна. Холбооны зөрчил дуусахгүй нь ээ. Уяачдын гурван холбоотой болчлоо. Аль холбоонд нь хандах юм. Энэ улстөрчид чинь мэдэхгүй, орохгүй ч юмгүй боллоо. Аварга, Арслангийн цол яриад, бид больчихмоор юм аа. Энэ наадмын хууль дээр та нар бүгдээрээ л ашиг сонирхлын зөрчилтэй юм билээ шүү. Ашиг сонирхлын зөрчилтэй бол гар. Зөрчилгүй бид нь энэ хуулийг чинь батлаад өгье. Одоо УИХ хэлэлцэхээ болих хэрэгтэй шүү дээ. Мэргэжлийн холбоо нь ажлаа хийг л дээ. Мэддэггүй ч юмгүй, мэддэг ч юмгүй юм уу хаашаа юм, та нар. Улс төрчид юм болгонд гар хүрдгээ болих хэрэгтэй" гэлээ. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Tengeriin gal(208.76.200.114) 2025 оны 03 сарын 13

Ene huu yvtsan bna daahuurhii Tun udahgui . Negent yvtsan huniig butsaaj boldoggui um Um Mani Bad Me HUM

1  |  0
Ard(202.126.88.92) 2025 оны 03 сарын 13

Bugd nutag orniihondoo kokodoj dahin songogdchih sanaatai garuud bgaaldaa.

1  |  0
Al(66.181.161.91) 2025 оны 03 сарын 13

Hud biz da

1  |  0
Top