Д.Тогтохсүрэн: Улстөрч, бизнес эрхлэгчид МОРИОР НЭР ТӨРД ГАРДАГ болсон

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 06 сарын 17

УИХ-ын өнөөдрийн /2022.06.17/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. 

Хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Манай морин уяачид холбооны нөхөд над руу дайраад байгаа юм. Засгийн газар, Х.Нямбаатар л өргөн барьсан хууль. Үндэсний баяр наадмын хуулиар зөвхөн үндэсний баяр наадмыг л зохион байгуулна, бусад наадам энэ хуульд хамаарахгүй гэж өргөн барьсан. Түүнээс би өчигдөр гаргасан юм биш. Харин Ажлын хэсэг ажиллаж байгаад бүсийн уралдааныг цол хэргэмтэй нь оруулья гэсэн байнгын хороонд дэмжээгүй. Сүүлийн үед цол дэндүү хавтгайраад байгаа юм. Цолны төлөө улайрдаг болсон. Үүнээс болж Монгол морины уралдаан байхгүй боллоо гэж ард түмэн шүүмжилж байна. Нөгөө талаараа стадион орж үзээгүй хүн цол авчихсан л байгаа. Бүсийн наадамтай холбоотой асуудлыг ярьж байна. Цол руу шунаж, хэт бизнесийн уралдаан болгоод байна. Үүнийг тусдаа байх ёстой л гэж ярьж байна. Бизнес эрхлэгчид болон улстөрчид мориор нэр төрд гардаг болж байна. Тэр нь бараг гүүр нь болчихсон байна. Бүсийн уралдааныг багасгах ёстой, цол хавтгайрч байгааг багасгах хэрэгтэй" гэлээ.  

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(103.10.21.229) 2022 оны 06 сарын 18

Одоог хүртэл морь бөхийн учрыг олоогүй 100 гаруй жил болчоод байхад энд бас нөгөө уих ын луйварчид л орооцолдсон

0  |  0
зочин(64.119.22.44) 2022 оны 06 сарын 18

үнэн. татвар төлөхгүй. худлаа мал малчинд хайртай дүртэй. мөнгө угаах авилга авах өгөх арга

0  |  0
Зочин (192.82.71.231) 2022 оны 06 сарын 17

Овоолсон нөгөө юу

0  |  0
Nj(98.204.176.20) 2022 оны 06 сарын 17

Odoo hen be gedgiig yalgadag bolson shuu.erliiz mori huneer uyulchhaad tsoltoi malgainii toloo uhen hatan teneglehiig humuus meddeg bolson ooriigoo ingej huurah hereg bn uu?! Hodoonii hoh uyachiin yaria yamar saihan bdag bilee.zarim podcast deer haragdaj bdag hen n hen be gedeg n

0  |  0
Зөв(192.82.92.65) 2022 оны 06 сарын 17

Маш зөв

1  |  0
Top