Хууль батлагдснаар наадмаар ЗУРГААН НАСНЫ МОРЬ уралдана

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 06 сарын 17

УИХ-ын өнөөдрийн /2022.06.17/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. 

Хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Энхболд "Зургаан насны морь гээд заачихлаа. Энэ жилийн наадамд Засгийн газрын журам яаж гарна, тэрүүгээр бүртгэж уралдуулна" гэлээ.

Учир нь, хуулийн төсөлд зургаан насны морьдыг л уралдуулна гэж тусгажээ. 

Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат "Морины маргаантай холбоотой асуудлыг мэргэжлийн хоёр холбоог байлгаж байгаад шийдсэн. Өөрөөр хэлбэл, холбооны саналыг бүгдийг нь тусгасан. Ямар нэгэн маргаангүй явж байгаа. Монгол үүлдрийн адууны стандартыг шинэчлэн боловсруулж дуусах хүртэлх хугацаанд гэж заасан шүү. Монгол үүлдрийн адууны стандартаа сар, жилийн дотор гаргах эсэх нь Засгийн газрын асуудал" гэх тайлбарыг өглөө. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top