Д.Ганбатыг "явуулахад" бэлэн болжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 19

О.Цогтгэрэл нарын есөн гишүүн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг өнгөрсөн баасан гарагт /2022.06.17/ Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэв. Уг төсөл нь УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбатад зориулагдсан хууль гэж яригдаж байгаа ба цааш хэлэлцэхийг байнгын хорооны гишүүд дэмжсэн юм. Ингэснээр тун удахгүй Д.Ганбатыг бүлгийн даргаас буулгаж, АН шинэ бүлгийн даргатай болох нь. Өнгөрсөн хугацаанд Д.Ганбат, С.Одонтуяа, Б.Пүрэвдорж, Д.Бат-Эрдэнэ нарын гишүүд л бүлгийн хуралд оролцдог байсан ба Н.Алтанхуяг, С.Ганбаатар нарыг бүлгээс хөөгдөж, П.Цогтгэрэл, Ц.Туваан, Ш.Адьшаа, А.Адьяасүрэн, Ж.Батсуурь, Б.Бейсен нар бүлгийнхээ хуралд суухгүй байсаар өдийг хүрсэн юм. 

Ингээд П.Цогтгэрэл нар бүлгийн даргаа огцруулахын тулд хуулийн төсөл санаачилсан ба тэд Ардчилсан намаас Улсын Их Хурлын даргад удаа дараа албан бичиг хүргүүлж, түүнчлэн хоорондоо санал нэгдэхгүй, бүлгийн даргаа хүлээн зөвшөөрөхгүй, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасан бүлгийн эрх, үүргээ хэрэгжүүлж чадахгүй байдалд нэлээд хугацаанд ажиллалаа. Эдгээр асуудлыг нэг мөр болгох, бүлгийн дарга, гишүүдийн эрх үүргийг тодорхой болгох, хэрэв бүлгийн нийт гишүүдийн олонх бүлгийн даргыг чөлөөлөх, огцруулах, шинээр томилох талаар санал нэгдвэл, шийдвэрээ Улсын Их Хурлын даргад бичгээр ирүүлснийг нэгдсэн хуралдаанд сонсгосноор эрх, үүрэг хэрэгжих зохицуулалтыг тусгасан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан хэмээн тайлбарлаж байгаа юм.

Хуулийн төсөл батлагдсанаар Улсын Их Хурал цөөнхийн бүлгийн эрх, үүрэг тодорхой болж, бүлгийн даргыг чөлөөлөх, огцруулах, шинээр томилох асуудал хуульд заасны дагуу тодорхой болж, бүлгийн тогтвортой ажиллах боломж бүрдэнэ гэж үзэж байна. Хуулийн төсөл нь Үндсэн хууль болон бусад хуультай нийцэж байгаа бөгөөд холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах шаардлагагүй бөгөөд хууль батлагдсаны дараа хэрэгжүүлэхэд холбоотой улсын төсвөөс нэмэлт зардал гарахгүй болох аж. 

Харин уг төслийг Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжихгүй байгаа юм. Харин байнгын хорооны гишүүд уг төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо.

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Батбаяр(202.55.188.108) 2022 оны 06 сарын 22

Ан-ы өмнөөс дуугардаг ганц хүнээ одоо намначихаад дараа нь хэн болох вэ??? Бусад нь дуугарч байна уу??? Дуугарах битгий хэл хашгирсан ч багадахаар нөхцөл байдал үүсээд байна шүү дээ!!! ҮХ -ых 6/2-ыг өөрчилж газар .түүний хэвлий дэх баялаг бүх ард түмний өмч .МОНГОЛЫН ҮНДСЭН ХАРЬЯАТААС ӨӨР ХҮН ГАЗАР ӨМЧИЛӨХ ЭРХГҮЙ ГЭСЭН ЗААЛТЫГ ОРУУЛАХЫГ ШААРДАЖ БАЙНА.

0  |  0
Чойжоо(124.158.69.96) 2022 оны 06 сарын 22

АН-нхаан ичиж үхээчээ бөгс улайхгүй байна уу сармагчнуудаа Танай бүлгийн даргыг хууль гаргаж огцруулах гэж гайхмаар юм болж байна.Ганбат сайн энэ сүрэг дотроо арай зангарагтай нь.Сольж хэрэггүй.Ямар алдаа гаргасныг тодорхой ярьж шийдэх нь зөв

1  |  2
зочин(124.158.69.96) 2022 оны 06 сарын 20

контентийг яагаад устгаад байнаа

0  |  0
Чойжоо(124.158.69.96) 2022 оны 06 сарын 22

Ичиж үхмээр ёстой бөгс нь ч улайхгүй АН-н гишүүд гэж сармагчнаас дор амьтад цугларсан юмбэ.Иргэд эднээр тоглоом тохуу хийгээд дахин дахин сонгоод байхыг нь яана гээч.Бидон Ганбат нь энэ сүрэг дотроо арай зангарагтай нь юм бишүү.УИХ авч хэлэлцэнэ гэж юу байсан юмбэ Хууль гаргах шаардлаггүй гэж үзээд буцаа МАН-н хэд нь эрх биш сэтгэх байлгүйдээ

1  |  2
Зангараа(202.179.25.45) 2022 оны 06 сарын 22

УИХ дахь АН ын бүлгийн дарга хэн байхаас шалтгаалж авилга хээл хахуулийг устгаж, монгол хүн бүрт очих ёстой баялгийн хувиарлалт зөв голдрилдоо орж, төсвөөс хулгайлагдсан асар их хөрөнгө ард түмний сайн сайхан аж байдалд зарцуулагдах биш. Бахь байдгаараа нийгмийн эцсийн зорилго болсон ард нийтийн чинээлэг сайн сайхан амьдралыг хангах үйлс хэрэгжихгүй, зөвхөн хувиа хичээсэн хулгайч нарын бузар үйлдэл үргэлжлэх биз.Монголд ардчилал байхгүй. Үүнийг нэг хүнд зориулсан хуулиуд баталдаг.

1  |  0
Батбилэг(103.212.118.78) 2022 оны 06 сарын 19

Одоо хулгайч женког дагаж байсан урвагчдад бүгдийг нь хөөж зайлуул

0  |  1
батмөнх(202.126.89.54) 2022 оны 06 сарын 19

энд хууль гаргаад байх ямар шаардлага байна олох нь энэ хүнээр дарга хийлгэхгүй гээд байхад хийлгээд байдаг нь юу болох юм бол

1  |  0
Z(139.5.216.64) 2022 оны 06 сарын 22

Өөдгүй урвагч

2  |  0
Top