ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал идээ, ундаа элбэг олно

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 06 сарын 21

2022.06.21 / МЯГМАР ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 23

ЗУНЫ ИЛҮҮ ТЭРГҮҮН САРЫН ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН МОГОЙ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Эд эдлэл идээ ундаа олдоно
  • Наран ургах, шингэх: 04.53-20.55
  • Барилдлага: Үхэх   
  • Шүтэн барилдлага: Төрөхүй   
  • Суудал: Шороо

Энэ өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top