Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.9-д “Орон нутгийн Хурлын нөхөн болон дахин сонгуулийг жил бүрийн 6 дугаар сарын гурав дахь долоо хоногийн ням гарагт улс даяар нэгдсэн журмаар явуулна” гэж заасны дагуу 2022 оны өчигдөр (2022.06.19) 15 аймгийн 41 сум, Нийслэлийн 2 дүүрэгт аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн нөхөн болон дахин сонгууль боллоо.
Нөхөн болон дахин сонгуульд нийт 52 мандатад 94 нэр дэвшигчид өрсөлдсөн бөгөөд гурван тойрог дээр санал хураалт хойшлогдож 49 мандатын төлөө санал хураалт болсон байна.
Нийт нэр дэвшигчдийн 49 нь Монгол Ардын Намаас, 37 нь Ардчилсан намаас, 8 нь бие даан нэр дэвшигч байгаа бөгөөд улс даяар нэгэн зэрэг, аймаг, нийслэлийн 60 хэсэгт орон нутгийн Хурлын төлөөлөгчийн нөхөн, дахин сонгууль боллоо.
Урьдчилсан байдлаар санал хураалтын дүн гарчээ. Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч сонгох сонгууль шүүхийн маргааны улмаас хойшилсон байна.
Дорноговь, Сэлэнгэ, Хэнтийн аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН дангаараа ялалт байгуулжээ.
Сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох сонгуульд 46 мандат дээр санал хураалт явагдаж, нийт 33 тойрог дээр МАН ялсан байна. Ийнхүү Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн болон дахин сонгуульд ман үнэмлэхүй ялалт байгууллаа.
Тодруулбал,
Аймгийн иргэдийн хурлын нөхөн сонгууль 4 аймагт явагдсанаас 3 аймагт буюу Дорноговь аймгийн Улаанбадрах сум, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум, Хэнтий аймгийн Хэрлэн сумдад,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, Багахангай дүүрэгт,
Сум, дүүргийн ИТХ-ын нөхөн болон дахин сонгуульд нийт 15 аймгийн 43 сумын 33-т нь МАН тус тус ялсан байна.
Сэтгэгдэл ( 0 )