Б.Энхбаяр: Жилд 100 мянган эзэнгүй нохой, муур устгахад ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ зарцуулдаг

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 06 сарын 20

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өчигдөр /2022.06.19/ Гэрийн тэжээвэр амьтны хуулийн төсөл дээр ажиллаж байгаа талаараа байр сууриа илэрхийлжээ. 

Тэрбээр "Гэрийн тэжээвэр амьтны хуулийн асуудал амьтны ч, хүний ч эрхийн асуудал. Учир нь УБ хот 250-300 мянган эзэнгүй нохой, мууртай болж, жилдээ 100 мянгыг устгахад 2 тэрбумыг зарцуулдаг. Хүн, хүүхдэд аюултай арга хэлбэрээр буудаж устгадаг, хөрсөнд булдагаас хөрсний бохирдол, халдварт өвчиний гол шалтгаан болсон. Жилдээ 2500-3000 хүн, хүүхэд нохойд хазуулж эмчилгээнд нь нэг хүнд 250 мянган төгрөг зарцуулдаг гээд нийгмийн тулгамдсан асуудал нэгэнт болжээ. Хүний нийгэмд бүх зүйл мөнгөөр хэмжигддэггүй. Мөнгөгүйгээр авч болдог зүйл бий. Тэр нь хайр. Амьтныг хайрлах, хүн хүнээ хайрлах хайрыг түгээх гэж би энэ хуулийн санаачлагчаар оролцож байгаа. Хуулийн төсөл, гадна дотны судалгаа гээд сүүлийн нэг жил цаг наргүй ажилласан “Азтай савар”-ынхан, Ажлын албаны залуустаа баярлалаа" хэмээн цахим хуудаснаа бичжээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.21.104.2) 2022 оны 06 сарын 20

эд нар чинь хөөрхий цэвэр хүмүүсийн хайранд амьдардаг учир зовох, өлсөх, даарах, зодуулах учиргүй. Гэрийн тэжээвэр амьтнаа хайрладаг олон мянган хүн байгаа л даа. Гэхдээ хуультай болсон тохиолдолд ийш тийш явах тохиолдолд хуулийн дагуу түр харагчид хандах хандах, эрх үүргээ мэдрэх гээд олон чухал асуудал байна. Энэ хууль батлагдах нь тодорхой. Гагцхүү хүмүүс хуулиа биелүүлэх л хэрэгтэй.

0  |  0
zochin(122.201.31.197) 2022 оны 06 сарын 20

Эзэнгүй муур, нохойг алахгүйгээр зүгээр л эр нохойг хөнгөлөх, эм нохойн савыг авах хэлбэрээр үржлийг зогсоох хэрэгтэй гэж бодож байна, хуулинд энэ хэлбэрээр оруулах хэрэгтэй байхоо

0  |  0
mash ih bayarlalaa(126.167.99.214) 2022 оны 06 сарын 20

yag unen mash ih bayarlalaa!\namitniid hairlatsgaaya!

0  |  0
Нараа(202.21.104.2) 2022 оны 06 сарын 20

Маш их баярлалаа, ийм хууль үнэхээр хэрэгтэй. Гэрийн тэжээвар амьтан тэжээх хүүхдийн хүмүүжилд ямар ач тустай, сэтгэл санааны тайвшрал авчирдаг, хүнийг хайрлах хайр, амьтныг хайрлах хайр гээд агуу ертөнцийн арга билэг билээ. Тэжээвэр амьтны эзнээ хайрлах хайр гайхамшигтай. Ийм учир амьтныг хайрладаггүй, хархаараа хөөдөг, өшиглөдөг, зоддог, тамалдаг, машинаар дайрдаг гээд хүн сэтгэлгүй хүн араатнууд их болжээ. Хаягдмал, эзэнгүй муур, нохойг эзэнжүүлэх, бүртгэлжүүлэх ажлууд хуульгүй учир амьтан хайрладаг хүмүүсийн групп, чат, сайхан сэтгэлд л зохицуулагдаж ирсэн. МАШ ИХ БАЯРЛАЛАА. \n

0  |  0
Top