Ардчилсан намын гишүүн Ч.Отгочулуу, О.Баасанхүү, Ч.Өнөрбаяр нар уламжлалт 4:11 уулзалтаа хийлээ.
АРДЧИЛСАН НАМЫН ГИШҮҮН Ч.ОТГОЧУЛУУ:
Үнийн өсөлт хяналтаас гарах нөхцөл үүслээ. 2012-2015 онд нүүрс, зэсийн үнэ унаж, нефть 120 ам.доллараас буудаггүй байхад зах зээлийг чөлөөлж чадсан. Ингэснээр зах зээлийн зарчмаар үнэ буусан. Гэтэл одоо бол Засгийн газар гадаад орчин руу бүх бурууг чихсэн бэртэгчин бодлого явуулж байна. КОВИД, Орос Украины асуудал бол манай Засгийн газрын нүүрийг тахалж байна.
Удахгүй дэлхийн эдийн засагт том хямралд нүүрлэж, энэ хямрал Монголыг ч нэргэнэ. Гэтэл Монгол Улсад Тамгагүй төр жүжгээс өөр болж байгаа юм алга. Дарга ангийнхан тарвалжаз, дунд ангийнхан үнэхээр туйлдаж байна. Өнөөдөр залуу ажилгүй байгаа тул гэмт хэргийн гаралт хоёр дахин нэмэгдэж байна. Нөхцөл байдал муу байхад манай дарга нар морь малаа тэтгэх гээд, сонгуулийн сурталчилгааны бөхөө эргэх гээд хөдөө явчихлаа.
Хүүхдийн мөнгийг “Ирээдүйн өв сан”-гаас тараадаг ч Ирээдүйн өр сан болсон шүү. Гэтэл хүүхдийн мөнгө тараахтай тэнцэх хэмжээний мөнгөөр манай эрх баригчид тендер болон хөшөөний мафийг угжиж байгаа.
Макро эдийн засаг удирдлагаа алдсан тул өнөөдрийн 20 настнууд 50 хүртлээ өлмөн зэлмэн ядруу амьдрах нөхцөлийг МАН бүрдүүлчихлээ.
Сэтгэгдэл ( 3 )
Үнэн л ярьж байна шдээ дараагийн сонгуульд ухамсартайгаар залуучууд хахуулиа авалгүй сонгуульд ирээдүйн итгэл амьдралын төлөө идэвхтэй оролцох хэрэгтэй бнаа
Байж байгааг нь харах царайнаасаа панзчин шинжтэй
khutsaad l , ORKUUD