Ардчилсан намын “алиалагчид”

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 20

Ардчилсан намын гишүүн гэгдэх Ч.Отгочулуу, О.Баасанхүү, Ч.Өнөрбаяр нар уламжлалт 4:11 уулзалтаа Төрийн ордонд хийлээ.

Тэд Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимын индэр дээр заларч байгаад сайд дарга нарыг шүүмжлэв. Мэдээж сөрөг хүчин шүүмжлэх эрхтэй ч намаас зохион байгуулж байгаа хэвлэлийн хурлыг Төрийн ордонд хийх нь зүйд нийцэхгүй мэт.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг удирдлагуудаа дагаад, хагарч Д.Ганбат, О.Цогтгэрэл гэсэн хоёр малгайн доор хуваагдаад байгаа. Өнөөдөр бүлгийн хурлаа ч хийж чадахгүйд хүрсэн сөрөг хүчин даргаа огцруулахын тулд хуулийн төсөл санаачлаад буй. Сануулахад, хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэх зүйтэй гэж байнгын хороо дэмжсэн юм.

Уг асуудлаас үүдэн эвлэрч, нэгдэхээргүй болсон намын бүлэг хурлаа ч хийж чадахгүй удаж байна. Харин тэдний эзгүйд С.Эрдэнийг дагасан АН-ынхан Төрийн ордныг эзэгнэж, баруун солгойгүй бусдыгаа шүүмжлэв.  

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ардчилагч(103.57.94.173) 2022 оны 06 сарын 20

өмнөговьд их хуралын даргын зөвлөх гэгч мандахбаар ирлээ.тэр өөрийгөө аймгийн МАН-н дарга гэгч хэмээн ярилаа

0  |  0
Top