ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ  өдөр бар, нохой жилтнээ ЭЕРЭГсайн

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 06 сарын 22

2022.06.22 / ЛХАГВА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 24

ЗУНЫ ИЛҮҮ ТЭРГҮҮН САРЫН НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ УЛААН МОРЬ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Өвчин эмгэг ирнэ
  • Наран ургах, шингэх: 04.53-20.55
  • Барилдлага: Рашаан   
  • Шүтэн барилдлага: Сансар   
  • Суудал: Төмөр

Энэ  өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урд мөрөө гаргавал зохистой. Зуны туйл, халууны ес 17 цаг 45 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин эмгэгтэй болно. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top