Монголын Ногоон намын дарга тодотголтой О.Бум-Ялагчийн арга мухардчихаад дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болчихоод яваа сурагтай. Учир нь Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар Монголын Ногоон намын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулсныг бүртгүүлэх тухай Д.Басандорж, О.Бум-Ялагч нарын хүсэлтийг хянан хэлэлцээд бүртгэхээс татгалзжээ. Тодруулбал, Монголын Ногоон намын 2011 оны зургадугаар сарын 18-ны өдөр хуралдсан ээлжит Их хурлаар баталсан гэх дүрмийн нэмэлт, өөрчлөлтийн зарим заалт нь тухайн хурлаар хэлэлцэгдээгүй, хэлэлцсэн гэх хэдий ч хурлын тэмдэглэлд тусгагдаагүй зэрэг нь ийнхүү бүртгэхээс татгалзах шалтгаан болсон гэнэ. Тиймээс Улс төрийн намын тухай хуулийн тавдугаар зүйлд заасан нам өөрийн үйл ажиллагаандаа баримталбал зохих зарчмуудыг баримталж Их хурлаа хийсэн гэж үзэхэд учир дутагдалтай болсныг Дээд шүүхийн тогтоолд дурдсан байна.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )