Б.Баярмагнай: БХЯ-ыг бэлэгний яам болгон завхруулж байгаад харамсдаг

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 24


Зэвсэгт хүчний салбарт 25 жил хоёргүй сэтгэлээр зүтгэж, Энхийг сахиулах үйлсэд анхлан түүчээлж, цэрэг дайчдаа удирдаж байсан Монголын Артиллерийн цэргийн холбооны тэргүүн, Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнайтай ярилцлаа. Түүнтэй Энхийг сахиулах ажиллагаа болон улс орны аюулгүй байдал, Батлан хамгаалах салбарын өнөөгийн хөгжил зэрэг олон сэдвээр хөөрөлдсөн юм.


-Та улс орноо хэдэнтээ тойрч, дэлхийн 60 гаруй орноор явж байсан гэдэг. Энэ бүхэн Батлан хамгаалах салбартай салшгүй холбоотой шүү дээ?

-Зах зээлийн чөлөөт эдийн засгийн тогтолцоонд шилжсэн 1990-ээд оны эхэн үед нийгмийн бүхий л салбар тэр дундаа Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин маань хүндхэн цохилтод орж, томоохон хэмжээний цомхотголууд хийсний дээр, олон арван залуучууд амьдралын шаардлагаар армиа орхин гарч байсан. Цэргийн сургуульд 1990 онд хамт элсэн орсон 166 сонсогчоос одоо зэвсэгт хүчиндээ алба хааж байгаа нь 20-хон л байна. Армидаа хүнд үед нь үнэнчээр үлдэж, цэрэгтэй, зэвсэгт хүчинтэйгээ амьдралаа холбоод би буруудаагүй, харин ч зөвдсөн.

Цэргийн сургуульд олж авсан тэр л хүмүүжил, мэдлэг, боловсролын хүчинд л би өдий зэрэгтэй явж улс эх орноо гурвантаа бүтэн тойрч, дэлхийн 60 гаруй оронд хөл тавьжээ. Зэвсэгт хүчинтэй амьдралаа холбоод 25 жилийг туулахдаа байлдагчаас Хошууч Генерал хүртэлх цэргийн цолыг шат дараалан хүртэж, Цэргийн сургуулийн сонсогчоос ЗХЖШ-ын дэд дарга хүртэлх албан тушаалд дэс дараатайгаар томилогдож байжээ. Миний бие Монгол Улс Ардчилсан нийгмийн шинэ тогтолцоонд шилжсэн 1990 оны цагаан морин жил Дундговь аймгийн Улсын тэргүүний 10 жилийн нэгдүгээр сургуулийг төгсөж Цэргийн Нэгдсэн Дээд Сургуулийн босгыг алхан орж, эх орондоо үнэнчийн баталгаа болсон эр цэргийн тангарагаа өргөн Монгол Улсынхаа Зэвсэгт хүчинтэй амьдралаа холбож байсан минь миний хамгийн мартагдашгүй үе юм даа.

-Та Энхийг сахиулах ажиллагаанд /ЭСА/ цэрэг дайчдаа удирдаж явсан анхдагч нь. Цэрэг дайчдаа удирдах арга тактик болон богино хугацаанд харь оронд ээнэгшин дасах амаргүй байсан уу?

-Би 2000-2001 онд АНУ-ын Хуурай замын цэргийн Команд штабын коллежид суралцан 2001 онд төгсөж ирээд Зэвсэгт хүчний 150 дугаар ангид Сургалт бэлтгэлийн албаны даргаар томилогдсон. Мөн 2004-2005 онд АНУ-ын Хуурай замын цэргийн Дайны коллежид суралцан амжилттай төгссөн. Афганистан, Африк, Ирак, Сьерра Леон, Бангладеш зэрэг олон орны ЭСА-нд явсан. НҮБ-д итгэл хүлээлгэн цаашид Чад, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Хойд Судан, Өмнөд Судан Улс дахь энхийг сахиулах ажиллагаанд тэргүүн эгнээнд сонгогдон үүргээ нэр төртэй гүйцэтгэсээр байна.

Монгол Улс НҮБ-ын жирийн нэгэн гишүүн орон байсан бол “Цэнхэр дуулгатан” цэргүүдийнхээ ачаар идэвхтэй гишүүн болж НҮБ-д Монгол Улсын эзлэх байр суурь өсөн нэмэгдсэн. Монгол цэрэг өнөөдөр дэлхийн цэрэг болсон. ЗХЖШ-ын ЭСА-ны газраас Иракийн эрх чөлөө ажиллагаанд оролцох цэргийн багийг бүрдүүлэх ажлыг эхлүүлж, хамгийн сайн бэлтгэлтэй анги болох Зэвсэгт хүчний 150 дугаар анги дээрээ суурилан тус ангиас 100 цэргийн алба хаагчийг сонгон мотобуудлагын ротыг бүрдүүлсэн. Барилгын багийг барилгын цэргийн ангиудаас, инженерийн бүлгийг Зэвсэгт хүчний 014 дүгээр ангиас, эмнэлэгийг бүлгийг Цэргийн төв эмнэлгийн гээд нийт 186 цэргийн алба хаагчийг сонгон авч удирдлагын бүрэлдэхүүнийг тухайн үед бэлтгэгдсэн боловсон хүчнээс сонгож байв.

Цаг агаарын хувьд өдөртөө 42-48 градустай орчинд үүрэг гүйцэтгэнэ, салхи шуургатай, үер устай, дайн дажинтай, үхэл тахалтай хэцүү нөхцөлд ажиллана. Иргэд, цэргийнхэн нь ялгагдахгүй бүгд гартаа буу, зэвсэгтэй, дэлбэрэлт, буудалтын чимээ тасрахгүй тийм л нөхцөлд бид ороод явчихсан юм. Миний удирдсан Монгол Улсын анхны цэргийн баг 2003 оны есдүгээр сарын 11-нээс 2004 оны хоёрдугаар сарын 10-ныг хүртэл өөрт оногдсон үүргийг амжилттай гүйцэтгэн Монгол Улсын төр, цэргийн дээд удирдлагаас хүлээлгэсэн итгэлийг биелүүлж анхны суурь, шавыг амжилттай тавьж чадсан.

Монгол Улс Иракийн эрх чөлөө ажиллагаанд нийт 10 ээлжинд 1192 цэргийн алба хаагчийг үүрэг гүйцэтгүүлсэн. Чингис хааны ач хүү Хүлэг хааны дайчид Багдадын Халифийг 1258 онд бут ниргэснээс хойш  745 жилийн дараа монгол цэрэг Иракт Багдадад хөл тавьсан. Тэр цэргүүд миний командалсан цэргүүд байсан гэдгээр нь бахархаж явдаг. Монгол цэрэг 1945 оноос хойш хилийн дээс алхаагүй байсан бол “Цэнхэр дуулгатан” болж 2003 онд анхны багийг Африкийн Сьерра Леонд 250 цэргийг удирдаж байлаа. Одоо бол 20300 гаруй цэрэг ЭСА-нд үүрэг гүйцэтгэж байна.

-Цагийн байдал ороо бусгаа, дайн дажинтай, ядуу тарчиг улс орнуудаар энхийг сахиулаад явж байхад өөрийн улс оронтойгоо юуг нь жишиж ямар халаглам, эмзэглэл төрж байв даа?

-Том гүрнүүдийн нөлөөнд хүчээр орж тоглоом нь болсон ядуу тарчиг амьдарч буй олон орноор явж байхад хүний эрх гэж тэнд огт байдаггүй. Их гүрнүүд дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ /ДНБ/ 50 хувиас дээш  хувийг яагаад батлан хамгаалах салбартаа зарцуулж байна вэ. АНУ 57 хувь, ОХУ 55 хувь, БНХАУ 56 хувь байхад Монгол Улс нэг хувьд ч хүрэхгүй. Их гүрнүүд Ойрх Дорнод, Африк зэрэг орнуудад дайн дэгдээж зэр зэвсгийн наймаа хийж маш их ашиг олж байна, байгалийн баялгийг нь булааж эзэмшиж байна, дээрх орнуудыг өрөнд оруулж колони болгох бодлого барьж байна. Батлан хамгаалах зардлыг өсгөх нь улс орноо тогтвортой хөгжүүлэхэд маш чухал ач холбогдолтой.

Сүүлийн үед Хятад цэрэг дайны үйл ажиллагаагаа улам бэхжүүлж хүчирхэгжиж байна. Батлан хамгаалах салбарт юу хийвэл улс орны аюулгүй байдал хангагдах вэ гэдгийг УИХ-д ойлгодог хүн нь алга. Генералуудаа хүлээж авч уулзаж, зөвлөгөөг нь сонсдог дарга алга. Бүгд л ашиг сонирхол харсан, байгалийн баялгаасаа өөрөө л баяжиж хөлжье гэсэн хүсэлтэй хүмүүс байна. Манай оронд улс орон доройтох бүхий л шинж нь бүрдчихээд байна. Монгол Улс байгалийн баялгийн төлөө үхэлдэн тэмцэлдэж байна, өрийн дарамтанд гүн гүнзгий орчихоод байна, үнийн хөөрөгдөл, эдийн засгийн хямрал, хээл хахуульд идэгдчихээд байна.

Зөвхөн Сьерра Леонд бэлгийн хүчирхийлэлд өртсөн охид, эмэгтэйчүүдийн тоо хэдэн арван мянга, санаатайгаар гар хөлийг тайрч эрэмдэг болгосон хүний тоо 4000 гаруй байсны дээр олон мянган хүүхдийг зэвсэг бариулан байлдааны ажиллагаанд оролцуулж байсан. Иргэний дайны уршгаар залуучуудын дийлэнх хувь нь анхан шатны боловсрол эзэмшээгүй, эх, нялхсын эндэгдэл 80 хувь, дундаж наслалт 40.2 жил болсон гээд зүрх шимшрэм тоо баримтыг дурдаад байвал баршгүй. Сьерра Леонд алмаз эрдэнийн төлөө үүссэн иргэний дайн 11 жил үргэлжилж 400 мянган хүнээ хядаж, гурван сая иргэн нь дүрвэлээ шүү дээ. Дүрвэгсэд гэдэг хүний тооноос хасагдана гэсэн үг. Дүрвэгсдийн лагерьт хэдэн зуун мянган хүн нэг гялгар уутан дор сүрэглэн амьдардаг шүү дээ. Хүнс хоолны эрүүл ахуйн талаар ярилтгүй. Халдварт өвчнөөр үй олноороо үхэж, хог шиг л газрын хөрсөнд  бөөнөөрөө тэгшлүүлдэг. Энэ бүхнийг нүдээр үзсэн учраас эх орныхоо ирээдүйн төлөө шаналж, шархирч, дуугарч явсан үе бий. Дуугарснаараа буруудаж муу нэр зүүдэг нь туйлын харамсалтай.

-Та нэг хэсэг УИХ-ын сонгуульд өрсөлдөөд Үндэсний фронтыг тэргүүлж явсан дуулиантай он жилүүд бий байх аа?

-УИХ-д 2016-2020 онд нэр дэвшдэг маань ерөөсөө улс орны Батлан хамгаалах салбарын бүрэн бүтэн хүчирхэг байдал, улс орныхоо аюулгүй байдлын төлөө дуугардаг хүн хэрэгтэй гэдэг утгаараа л зорьсон юм. Зэвсэгт хүчний салбарт 25 жил өдөр, шөнөгүй зүтгэхийн сацуу АНУ-д хоёр ч сургууль төгсөөд ирсэн онол, практикийн өндөр мэдлэгтэй Генерал хүний чадварыг ашигладаггүй, тоодоггүй улс юм байна. Манай оронд инженер, эрдэмтэн, докторууд нь ад шоо үзэгдэн ядуу тарчиг амьдардаг бол аль л арга зальхай ихтэй, нам дагасан бялдууч зусарчид дарга даамал болж дээшээ дэвшдэг юм байна. Надаас өөр хүн байсан бол дөрвөн хүүхдээ улсын зардлаар гадаад дотоодод үнэ төлбөргүй сургах байлаа. Гэтэл би хүүхдүүдээ өөрийн хүчээр сургаж, өөрсдөө л мэдлэг боловсрол, авьяас билгээрээ амьдарч байна. 

2005 онд АНУ-д сургууль төгсөж байхад нэгэн гадаад офицер “Чам шиг тавхан хүн байхад л манай улс хөгжинө” гэж хэлж байлаа.

Харин манай оронд улс орноо хөгжүүлэхийн тулд намын харьяалалтай байх ёстой, намаа магтан дуулах ёстой болчихоод байгаа нь харамсалтай. Тухайн үед миний дэвшүүлж байсан мөрийн хөтөлбөрүүдийг өнөөдөр манай улс дөнгөж хэрэгжүүлэх гээд яриад эхэлж байна шүү дээ. Жишээ нь оршуулгын газрыг цэцэрлэгт хүрээлэн болгоё, салхин дээрээс хог хаягдлыг зайлуулъя, нүхэн гарцыг нэмэгдүүлж замын түгжрэлийг бууруулъя, халамжийг өөгшүүлэх биш хөдөлмөрийг дэмжье гэх мэт олон санал санаачилга дэвшүүлж байлаа. Одооноос л төр засаг үүнд анхаарч эхэлж байна.

-Цэрэг дайчдыг удирдана гэдэг удирдахуйн ухааны нарийн арга барил шаардагдах байх. Таныг сүүлийн үед удирдах арга барилын талаар гадаад, дотоодын залууст илтгэл тавьж байгаа гэж сонслоо?

-Миний бие Зэвсэгт хүчний 330 болон 150 дугаар ангийг босгож, өөрөө хүрз жоотуугаа бариад уриалан буухиалж ажиллаж байлаа. Шинэ цэрэг байхдаа ангийн шаланд нүүрээ харагдтал арчиж зүлгэж байсан он цагаас эхлээд Жанжин штабын нэгдүгээр орлогч хүртэл 18 албан тушаалыг дамжиж ирсэн. Байлдагчаас Хошууч Генерал болтлоо өөрөөрөө үлгэрлэж, аливаад манлайлан оройлж байлаа. 2009 онд 37 насандаа Бригадын Генерал, 2011 онд Хошууч Генерал болж байсан.

Цэргийн байгууллагад 10 хүн удирдаад Тасгийн захирагч, 30 хүн удирдаад Салааны захирагч, 100 хүн удирдаад Ротын захирагч, 300 хүн удирдаад Батилеоны захирагч, 1000 хүн удирдаад хорооны захирагч, 3000 хүн удирдаад Дивизийн захиригч, 10 мянган хүн удирдаад Жанжин Штабны захирагч болдог. Энэ бүх шатыг би дамжсан. Менежер, лидер хоёрыг хослуулж чадсанаараа Генерал болдог. Гадаад улс оронд Генералуудыг байгууллагынхаа CEO-гоор үнэ хаяж авдаг шүү дээ. Удирдахуйн ухааны тухай АНУ-д илтгэл тавихад үнэлгээ нь маш өндөр.

Би эх орондоо эх оронч үзэл, удирдан манлайлах арга барил сэдвээр олон байгууллагаар үнэ төлбөргүй илтгэл тавьдаг. Сүүлийн үед түүхийн болон Зэвсэгт хүчинд зүтгэсэн он жил, Энхийг сахиулах ажиллагааны тухай сэдэвтэй номууд бичээд сууж байна. Түүхээ гуйвуулсан харамслыг дэнслэх, үнэн бодитоор нь үлдээхээр хичээж байна. Магадгүй 100 жилийн дараа ном маань түүхийн үнэт өв болж үлдэх болов уу. Зэвсэгт хүчинд зүтгэсэн 25 жил, сонгууль гэж дөрвөн жил явж байж ар гэр, үр хүүхдээ маш их орхигдуулсан байна. Үр хүүхдээ юу хүсэж мөрөөдөж, санаж бодож явдгийг нь сонсож сууна даа.

-Батлан хамгаалах зардлыг нэмэгдүүлэх нь улс орны аюулгүй байдлыг хангахад чухал нөлөөтэй гэж та дурдлаа. Энэ саналыг төр засаг хэрхэн хүлээн авч байсан бэ?

-Найман хуулийн төсөл нэг бодлогын баримт бичиг дээр ажилласан. 2011 онд цэргийн салбарыхны тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийг оруулж байсан. Алс хязгаарт насаараа томилогдон ажиллаж, үр хүүхэд нь 7-8 сургууль дамжиж суралцаж ирдэг, хань ижил нь тогтсон ажилгүй байдаг алба хаагчид тэтгэвэрт гарах болоход хувьдаа алга дарам газар ч үгүй, гэр орон ч үгүй хов хоосон байдаг. Тэдний тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлж чадсандаа бахархдаг. Үе үеийн сайд дарга нар Батлан хамгаалах салбарт  орж ирдэг боловч хоноцын сэтгэлгээгээр хандаж дөрөвхөн жил болоод яваад өгдөг. Тэд ашиг сонирхол, төсөл тендерт анхаараад гол зүйлээ ойлгохгүй эзний бус сэтгэлээр ханддаг.

Батлан хамгаалах салбарт бодлогоо гаргадаг ч төсөв мөнгөн дээр гацчихдаг, энэ салбарт төсөв зардлыг ДНБ-ий дөрвөн хувь болгох санал өргөсөн ч дэмжээгүй, заалтаар нь хасчихсан. Ихэнх нь гаднын зээл тусламжаар ажлаа явуулдаг. Олон улсын сургууль ч ялгаагүй, улс хангалттай сумаа өгөхгүй байгаа учир бид хангалттай хээрийн сургуулиа хийж чадахгүй шүү дээ. Цэрэг армийнхан бэлэн юман дээр тарвалзаж байна гэж шүүмжлэгчид их бий. Хэцүү бэрхийг нь мах цусаараа мэдэрчихсэн би хүртэл ард иргэдэд ойлгуулах гээд чадахгүй байна шүү дээ. Ихэнх нь цэргийн нууцлалын зэрэглэлтэй учир хамаагүй ярьж болохгүй байна.

Дарга нарыг цуглуулж байгаад хаалгыг нь түгжиж байгаад бодит байдлыг хэлээд өгмөөр л байна. Төрийн бодлого дээр үе үеийн Ерөнхийлөгчдөөс Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа Генералуудын үгийг ганцхан удаа сонсож байсан юм. Тэр нь Төмөр замын бодлого байсан.

Би тэр үед “Төрийн гурван өндөрлөг зангидсан гар шиг байх ёстой, гурвуулаа өөр бодолтой байхад улс орон яаж хөгжих юм бэ” гэж ширээ шааж байгаад хатуухан үг хэлж байсан.

Анхны таван яамны нэг бол Батлан хамгаалах яам. Тэр том тулгуур яамаа сүүлдээ бэлэгний яам болгон завхруулж байгаад маш их гутардаг. Улс орны эдийн зааг, дэд бүтцийн салбарт Батлан хамгаалах яамны бодлого, саналыг заавал авч байх ёстой. Гэтэл дуртай газраа зам тавина, нисэх буудал барина. Мөн агаарын хилийг хамгаалах тал дээр гишүүдээс хэн ч мэдэхгүй шүү дээ. Үүнийг биднээс асуудаг хүн байхгүй, баахан дураараа, том толгойтой хүмүүс байх юм. Бид тайван нойртой хонож байгаа нь хэний гавьяа юм бэ гэдгээ ухамсарладаг хүн байна уу. Хөлсөө урсган нойргүй зогсож буй хилчид, дайчдадаа талархдаг хүн байна уу. Алдаа дутагдал дээр нь дөрөөлж баалж муучлах гэсэн нийтийн хандлага газар авч байгаа нь харамсалтай. Төрдөө тангараг өргөсөн халуун зүрхтэй монгол цэргийн яруу алдрыг бид үеийн үед бахдан биширч, хүндэтгэн дээдэлж ирсэн эртний уламжлалтай юм шүү.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 21 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(86.111.138.150) 2022 оны 06 сарын 26

Iim mundag humusiig yagad ugiig ni sonsdogui um boloo

0  |  0
Иргэн(192.82.74.168) 2022 оны 06 сарын 26

Төрийн нэртэй бүх газруудыг МАН АН самарч дууссан. Зөвхөн хувийн ашиг сонирхолтой луйварчид төрд гарсаны гайг ард иргэд л амсаж байна дөө

0  |  0
зочин(64.119.22.176) 2022 оны 06 сарын 26

батлан хамгаалах яам харин ч бодлого бариад зөв явж байгаа юм биш үү эх орны бүтээн байгууллатанд оролцох нь зөв шүү ямар дайн хийх гэж байгаа биш дээ зүгээр байгаа хүмүүс оролцох нь зөв дөө

0  |  1
энэ үнэн(59.153.112.54) 2022 оны 06 сарын 24

2009 онд бригадын генерал, 2011 онд хошууч генерал ха ха шат алгасч бүдэрч унаагй нь их юм. Хүзүүгүй хулгайчийн хүүг энхийн ажиллагаанд ард нь тэжээж голийлгож байгаад жил дааалан генерал суга суга аваад л. чамайг бол дуулсан юм байна. хулгай хийсэн нам дагаж налдаганасаны чинь төлөө хаяжээ хаягджээ. батлан хамгаалах салбарт бол чи нэр төр хөөцөлдөхөөс өөр юу ч хийгээгүй шүүдээ, энэ тухай армийнхан бүгд мэднэ.

0  |  0
зочин(203.98.76.100) 2022 оны 06 сарын 24

Үндэснтий фронт гээд Болдбаатар генерал та хоёр эх орны эсрэг жагсаад явахад чинь цолыг нь мултлах дөхсөн тэр үед цэрэг ёсоор өршөөж хандсан цагдаагийн хурандаад баярла. Чамайг пальдаг Даваа л тоглосон тэр хүнтэйгээ ярь. Арми руугаа битгий дай,р сайн ч муу ч чамайг арми л ийм болгосон баярлаж залбирч явах нь дээр байх оо

0  |  0
иргэн(66.181.160.69) 2022 оны 06 сарын 26

Энэ яам одоо цагт хамгийн их зардалтай, үр ашиг муу, нэр хүндээ барсан газар болсон шүү дээ. Хүний нялх үрсийг цоо эрүүл гэж цэрэгт татаад алаад цогцосыг нь өгнө, өөрөө үхсэн хэн ч хариуцахгүй гэж хэлнэ ийм газар өдий хүртэл байдгийм уу? Хэдэн цэрэг энхийг сахиулах гэж л явдаг өөр гийгүүлсэн юм байхгүй, монголын арми одоо цагт чанар чансаа ямар бол?

1  |  2
Иргэн(103.26.194.165) 2022 оны 06 сарын 27

Баярмагнай чи больчихийч. Чамайг намгаас суга татсан Лу чинь бэлэгний БХ-ын сайд байсан. Чи тэр бэлэгний сайдынхаа буянаар генерал болсон. Цэргийн хүн улс төржиж болдоггүйг чи сайн мэднэ. Одоо гоншигоноод байлгүй чимээгүй байвал яасан юм. Би өөр чиний паянг бичих үү болих уу

2  |  0
иргэн(112.72.15.182) 2022 оны 06 сарын 24

улсаас күртэх юмоо күртцээн күүкэд байна, их лагэ эр бол нутагтаа очиж нуткаа көгжүүл күү мээн, энд гоморхоод, тунирхаад яахав, нутаг орноо өөд нь тат даа их л лаг юм байна, ярьснаар бол, кийх гэж байвал шууд бос, генерал күэн юм бол аюлиагчидтай шууд тэмц, надаад өг муусайн хулгайчдыг

0  |  0
зочин(202.131.233.82) 2022 оны 06 сарын 24

Генерал цолтой хүн армиас эрт халагдах нэг л шалтгаан байдаг юм- тэр нь ямар нэгэн хэрэг төвөгт орооцолдоход, ялангуяа хөрөнгө мөнгөний. Үеийнхэн нь болон дүү нэр нь генерал болоод зүгээр яваад байхад гоморхох сэтгэл аяндаа төрнө л дөө, хүн л юм чинь, тиймээ?

0  |  0
зочин(66.181.190.85) 2022 оны 06 сарын 24

ЮУН ГОМДОМХОЙ ТУНИРАХСАН ЭР ВЭ

1  |  0
Чойжоо(124.158.67.8) 2022 оны 06 сарын 26

Энэ яагаад төр засагтаа гоморхоод байгаавэ гэж судлаад зөв саналыг нь авахгүй байгаа бол анхаарах,зүгээр л каръер хөөсөн бандь бол ч ямар хэрэг байхав. Ярьснаас үзэхэд БХ-д бага төсөв өгснийг шүүмжлээд байх шиг. Бусад санал гэсэн санаа нь одоо хэрэгжиж эхэлж байна гэхээр өөр юунд гомдсон нөхөр вэ. Армиас эрт халагдсан бололтой ойлгогдов.Их сайн хүнээ арми ад үзсэн юм биш биз. Нямаагийн Энхболдын үед армиас гарсан байна.Мэргэжлийн биш хүмүүст сайдын албыг бэлэг болгон өгдөг гэсэн санаа зөв

1  |  0
Чойжоо(124.158.67.8) 2022 оны 06 сарын 24

Энэ яагаад төр засагтаа гоморхоод байгаавэ гэж судлаад зөв саналыг нь авахгүй байгаа бол анхаарах,зүгээр л каръер хөөсөн бандь бол ч ямар хэрэг байхав. Ярьснаас үзэхэд БХ-д бага төсөв өгснийг шүүмжлээд байх шиг. Бусад санал гэсэн санаа нь одоо хэрэгжиж эхэлж байна гэхээр өөр юунд гомдсон нөхөр вэ. Армиас эрт халагдсан бололтой ойлгогдов.Их сайн хүнээ арми ад үзсэн юм биш биз. Нямаагийн Энхболдын үед армиас гарсан байна.Мэргэжлийн биш хүмүүст сайдын албыг бэлэг болгон өгдөг гэсэн санаа зөв

0  |  0
Зочин(43.242.242.19) 2022 оны 06 сарын 25

ЖШ-ын орлогч 6 жил хийх дээ хүүхэн чааж, ан л их хийсэн дээ. Би гэдэг өвчин туссан бсда. Энхийг сахиулах гэхээс өөр юу ч ярьдаггүй. Фронт дээрээс цэргээ хаяж зугтаагаад онигоо болсон.

2  |  0
Уншигч(192.82.73.155) 2022 оны 06 сарын 26

Өөрийн цэргээ тэжээн тэтгэж чадахгүй бол хүний орны цэрэг тэжээдэг гэж хатуу ч гэсэн үнэн үг байдаг. Анхаарч сонсож, бодлого зөвлөмжийг нь авах ёстой хүмүүсийн нэг шүү, их хуралд сонгосон байхад батлан хамгаалах салбарыг сэв хийтэл өргөөд дэмжээд босгоод ирэх бэлтгэгдсэн боловсон хүчин гэж боддог, ид хийх бүтээх насан дээрээ явна даа. Хий, хор нь гарчихсан хүн.

2  |  0
Зочин(202.126.88.205) 2022 оны 06 сарын 26

Нам2 дагаж гүйгээд л нэр хүндгүй болсон генерал. Генерал ч гэж дээ хүзүүгүй хүн л өгсөн

2  |  1
зочин(66.181.161.8) 2022 оны 06 сарын 24

Mань эр Vндэсний фронт, боссон хөхсөн боов бүлгэм энэ тэр гэсэн балай юмнуудтай орооцолдсоноос болж л карьераа будаа болгосон л доо.

1  |  0
дорж(202.126.89.237) 2022 оны 06 сарын 25

За даа ! намбатаи л худлаа ярих хэрэгтэи дээ ! БХ-х салбарын төлөө юу ч хиигээгүи юу үнэн энэ үнэн. Зөвхөн ажилгаанд бусад нөхөдиигөө жииж явсаар баигаад цол авсан! Гэхдээ ЗХ-д чамаиг үнэлдэг хүн нэгч баихгүи ! Ганц чи бишэлдээ ! Сахал Бябажав , Баавгаи Болдбаатар , Миегиин дүү гул Батбилэг , гэх мэт,

3  |  0
ҮНЭН2(103.212.119.214) 2022 оны 06 сарын 24

Гашуун үнэн

0  |  0
зочин (112.72.15.198) 2022 оны 06 сарын 24

багшийн дээдийн интерном амар ном болон гранд плазагийн мир номд өсвөр насны хүүхдүүдэд зориулсан шинэ ном зарадаж бн хүргүүлж аваарай

0  |  0
УХААРЧ АМЬДАР(103.111.68.3) 2022 оны 06 сарын 26

ХИЙСЭН ЮМТАЙ ХЭЛЭХ ҮГТЭЙ ИЙМ ХҮМҮҮСЭЭ НАМ ХАРГАЛЗАХГҮЙ Л МОНГОЛ ТӨРД АШИГЛАЖ БАЙМААР БАЙНА ДАА

2  |  0
Ф(103.57.93.254) 2022 оны 06 сарын 24

Өөрийгээ мактцан күэн байна

2  |  0
Top