Ж.Батзандан: Ерөнхий сайдад “Ярьсан зүйлээ битгий мартаарай” гэж захидал илгээсэн

2022 оны 06 сарын 23

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал улс төрийн хүрээнийхнээс хэдийн халиад ард олныг хамарч эхэллээ. Ийн хэлсэн нь УИХ-ын гишүүд энэ долоо хоногийн туршид тойрогтоо ажиллаж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар уулзалт, хэлэлцүүлэг хийж байгаа юм. Тиймээс улс төрийн намуудын байр суурийг хүргэх үүднээс энэ удаад УИХ-ын гишүүн асан, ШИНЭН-ын дарга Ж.Батзандангаас тодрууллаа.


-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудалд та ямар байр суурьтай байна вэ?

-Монгол Улс 20-30 жил тутамд шинэ Үндсэн хууль баталдаг түүхэн уламжлалтай. Тэртээ 1924 онд анхны Үндсэн хуулиа баталсан. Түүнээс хойш 1940 он, 20 жилийн дараа 1960 онд шинээр баталж байсан. Харин дөрөв дэх Үндсэн хуулиа 32 жилийн дараа буюу 1992 онд баталж байлаа. Түүхэн цаг хугацааг авч үзвэл хамгийн сүүлийн Үндсэн хуулиа баталснаас хойш өнөөдрийг хүртэл 30 жил өнгөрч байна. Тиймээс Монгол Улс тав дахь Үндсэн хуулиа батлах, Үндсэн хуулийн цогц шинэчлэл хийх түүхэн цаг хугацаа болсон байна гэж бид харж байгаа.

-Хэд, хэдэн гол өөрчлөлтүүд оруулахаар болж байгаагийн нэг нь гишүүдийн тоог нэмэх. Энэ тал дээр юу хэлэх вэ?

-Эрх баригч нам тавдугаар Үндсэн хуулийг батлах тухай биш, жижиг косметик засал хийх тухай, өөрсдөдөө ашигтай, эрх мэдлээ баталгаажуулах, нэмэгдүүлэх, хадгалах зорилгоор хэдэн заалт оруулахаар ярьж байх шиг байна. Тухайлбал, гишүүдийн тоог 120 болгох, сонгуулийн пропорциональ тогтолцоотой болох гэх мэтчилэн 7-8-хан өөрчлөлтийг эрх баригч намын зүгээс санал болгосон. Бид үүнийг буруу гэж үзэж байгаа. Үндсэн хуулийг өөрчлөх гэж байгаа бол системийн цогц, тогтолцооны эрс өөрчлөлт ярих ёстой.

Шинэ Үндсэн хуулийн төслөө ШИНЭН боловсруулаад төрийн гурван өндөрлөг, УИХ-ын гишүүдэд хүргүүлсэн. Манай намын эрдэмтэн, судлаачид “Шинэ хувьсгал” ном бичсэн. Энэ номын есдүгээр бүлэгт уг хуулийн төсөл байгаа. Бид Англи, Австрали, Америк, Япон лугаа хоёр танхимтай болох нь зүйтэй гэж үзэж байгаа.

Мөн хонгилын шүүхийг нурааж, тангарагтны шүүхтэй болох, хоёр толгойтой гүйцэтгэх засаглалыг нэг толгойтой болгох хэрэгтэй. Бид 76 толгойтой, 76 даргатай, улсын нөөц бололцоо, төсвийн хөрөнгийг 76 тойрог руу татдаг, Монгол Улсын хүчийг тарамддаг жижигрүүлсэн эдгээр тойргийг халах ёстой. Хоёр танхимтай, хяналтын парламентийг бий болгох ёстой гэж үзэж байгаа. Эрх баригч нам зөвхөн өөрсдийнхөө хүслээр хүч түрж, Үндсэн хуульд косметик засал хийхийг буруу гэж үзэж байна. Хүлээн зөвшөөрөхгүй.

-УИХ-ын гишүүд иргэдтэй уулзаад эхэлсэн. Тэгэхээр ард түмэн дэмжлээ гээд “Мэс засал”-аа хийхээр болчихвол яах вэ?

-Косметик мэс засал цөөнгүй удаа хийж үзсэн. Өнгөрсөн 2000 онд “Дордуулсан долоон өөрчлөлт”-ийг эрх баригч нам хуйвалдааны замаар хийсэн. Энэ дордуулсан өөрчлөлтөөс болоод Монголын төр сүүлийн 20 жил учир зүйгээ олохоо больсон. Мөн 2019 онд бас л дордуулсан олон өөрчлөлт хийсэн.

Тухайлбал, Газрын хэвлийн баялаг төрийн нийтийн өмч гэдэг дэлхийн хаана ч байхгүй, утга учиргүй, ард тмүний баялагийг хулгайлах хуулийн заалтыг оруулсан. Өөрөөр хэлбэл, хуйвалдааны замаар Үндсэн хуульд гар хүрэх тутам хууль тогтоомжийн чанар алдагдаж, хүч суларч байдаг. Үндэсний эрх ашгийг хамгаалах тогтолцоо алдагдаж байна. Үүнийг ганцхан би биш Үндсэн хууль судлаачид, эрдэмтэд хэлж байна. Тийм учраас Монгол Улс 32 жил явсан Үндсэн хуулиа үндэсээр нь өөрчилж, сонгодог хоёр танхимтай парламентийн тогтолцоо руу шилжих цаг болсон.

МАНАН дэглэмийн эсрэг надтай хамт тэмцэж явсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, тухайн үед биднийг дэмжиж байсан У.Хүрэлсүх нар ч энэ тухай ярьдаг л байсан. МАНАН дэглэмийг нураах Үндсэн хуулийг батлах ёстой. МАНАН-д ашигтай, Монголд ашиггүй тогтолцоог нураах хэрэгтэй. Энэ чиглэлд яваасай гэж ШИНЭН-ын удирдлагууд, гишүүд дэмжигчид хүсэж байгаа.

-Та “Шударга тав” гэгддэг нөхөддөө шинэ Үндсэн хуулийнхаа төслийг танилцуулж, уулзсан уу. Тэд ер нь юу гэж байна вэ?

-Эрх баригч намын, эрх мэдэлтэй том даргын зовлонг би мэднэ. Бүлх залгисан юм шиг үгээ хэлж чадахгүй байна. Намын бүлэг, Удирдах зөвлөлийнхөө шийдвэрээс зөрж чадахгүй байна. Яг намын даалгавраар төрийн ажлыг хийдэг, бүлгийн шийдвэрээр Засгийн ажлыг хийдэг болсон байна лээ. Хамт тэмцэж явсан нөхөд маань 50 мянган хүний өмнө, хөхөө өвлийн хүйтэнд жагсаж явахдаа хэлж байсан үгээ, ярьж байсан зүйлсээ битгий мартаасай гэж залбирч байгаа.

Тэр ч утгаараа “Шинэ хувьсгал” номыг бичиж, хамт тэмцэж явсан нөхдүүддээ хүргүүлсэн. Энэ номонд бидний ярьж, мөрөөдөж байсан зүйлс бүгд бий. Монголыг аврах 18 хувьсгал, өөрчлөлт, шинэ Үндсэн хуулийн төсөл номонд маань байгаа. Би Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ рүү “Номоо уншаарай, ярьсан зүйлээ битгий мартаарай” гэж захидал явуулсан. Төрийн ордонд том дарга болохын зовлонг тэр хүн эдэлж байх шиг байна. Гэхдээ том даргын зовлон, төрийн, ард түмний зовлон битгий болоосой гэж залбирч байгаа. 

Т.ХӨВСГӨЛ

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(192.82.74.168) 2022 оны 06 сарын 26

Жүжигчин гарууд

0  |  0
зочин(150.129.143.47) 2022 оны 06 сарын 26

Худалч

0  |  0
Zochin (202.126.89.228) 2022 оны 06 сарын 25

Unen shd mash ih demjdeg shuu

0  |  0
Zochin (202.126.89.228) 2022 оны 06 сарын 25

Unen shd mash ih demjdeg shuu

0  |  0
Зочин(150.129.143.47) 2022 оны 06 сарын 25

Батзандан өөрийгөө их үнэн ч гэж андуураад байх юмм одоо чамд хэн итгэхгүйэээээ

0  |  0
Jov(66.181.161.29) 2022 оны 06 сарын 23

Chi zugeer uhej dald or

0  |  0
mnbvcб(176.66.87.78) 2022 оны 06 сарын 23

Энэ нэг эрх мэдэлийн төлөө дон туссан пизда....

0  |  0
Уншигч(31.164.60.105) 2022 оны 06 сарын 23

76 хулгайчийг арай ядан тэжээж байгаа билээ.\nМанан мафийн толгой алуурчид хулгайчид \nлуйварчид одоо бүүр даварч шунаад 200 их хурлын гишүүнтэй болгохоор зэхэж байна...\nМанангийн Алуурчид хулгайчид луйварчид санасандаа хүрэхээр улайрч байна

0  |  0
Чимэд(124.158.69.96) 2022 оны 06 сарын 25

Батзандан их/маш/ зөв оновчтой дүгнэж хэлсэн байна. Оюун-Эрдэнэ чиглэл,эхлэлээ зөв олсон удаахан явж л байна. Тихо едешь дальше будешь гэсэн онолоор яваад байнауу Иргэд бидэнд удаан гэж харагдаад тэвчээр сулрах гээд байна шүү.Ялангуяа шүүхийн шинэчлэл огт явагдахгүй,хуучин шүүгч нар чинь дээлээ солиод шинэчлэл гэж та нарыг хуураад ажлыг нурааж байна.Хүнийг нь солихоос нааш шинэчлэл огт худлаа болно.Хүрэлсүхийн сэлэм одоо л яг одоо хэрэгтэй байна.Шүүгч нарыг бүгдийг элчин сайд болгоод ч хамаагүй солих.2танхим зөв

1  |  1
мартья бүхнийг март(103.26.194.145) 2022 оны 06 сарын 23

Л.Оюун-Эрдэнэ -Ж.Батзандан нар Х.Баттулгын дэмжлэгтэй М.Энхболд Ж.Эрдэнэбатаас эрх мэдлийн булаан авсан хариуд нь чамайг Австрали улс рүү элчин зөвлөхөөр явуулсан одоо ном илгээж элдэв захиас үг дайсаны хэрэгүй биз дээ

1  |  0
Зандаа(139.5.219.58) 2022 оны 06 сарын 23

Төрөөс хулгай хийгээгүй хийхгүй хүн шүү. Одоо жаахан сэтгэхүй ухаан санаагаа жаахан ч болсон хөгжүүл дээшлүүл. МАН гараад амьдрал ямар байна. Ерөнхий сайдыг нь харчихаарай. Ямарч боловсролгүй амьтан. Энэ улс орон чинь сүйрсэн шүү

0  |  2
bi (202.21.96.212) 2022 оны 06 сарын 23

saihan huudii shuu

0  |  0
Top