ҮНДСЭН ХУУЛЬ: Тогтолцоогоо харж, гишүүдийн тоог 151-155 болгох шалтгаан

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 06 сарын 23

Ганц эрх баригч нам гэлтгүй улс төрд суудалгүй олон жижиг нам, эвсэл парламентын чадавх, хариуцлагыг нэмэх шаардлагатай гэх байр сууринд хатуу зогсож, Үндсэн хуульд дахин нэмэлт, өөрчлөлт оруулахаар зэхэж байна.  

Харин парламентын чадавх, хариуцлагыг нэмэхийн тулд хамгийн эхэнд СОНГУУЛИЙН ТОГТОЛЦООГОО зайлшгүй эргэн харах шаардлагатай аж.

Өөрөөр хэлбэл, сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлж, УИХ-ын гишүүдийн тоог нэмэхээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулж байна.  

Учир нь, одоогийн сонгуулийн тогтолцоо нь иргэдийн саналыг гээдэг, асар бага саналаар олонх болох бодит боломжийг олгодог аж. Түүнчлэн гишүүд /нэр дэвшигч/ нь иргэд сонгогчдодоо таалагдахыг эрмэлзсэн, эдийн засгийн ямар ч ач холболгдолгүй, баялгийг үрэн таран хийсэн шийдвэрүүд нь улс, эх орны хөгжлийг хойш нь татаж байна гэж эрх баригч намынхан төдийгүй бусад нам, эвсэл үзэж байна. 

Үүнээс гадна улс төр, нийгэмд идэвхтэй олон нийтэд танигдсан нөхдөд УИХ-ын гишүүн болох боломжийг түлхүү олгож, жинхэнэ мэргэшсэн, мэдлэг боловсролтой, ёс зүйтэй нөхдөд өндөр босго болж байна. 

Дээрх байдлыг парламентын гишүүдийн тоог нэмж, 151-155 болгох замаар хална гэж тооцжээ. Ингэснээр олон намын тогтолцоог хөгжүүлнэ. Парламентын үйл ажиллагааны хяналт, хариуцлага эрс сайжирна гэж үзжээ. Тэгвэл УИХ-ын гишүүдийн тоог 155 болгон нэмэх хэд, хэдэн үндэслэл бий аж. Хамгийн гол шалтгаан нь хүн ам өссөн. Өөрөөр хэлбэл, 1992 оны Үндсэн хуулиар 76 гишүүнтэй байхаар тогтсон. Гэвч өнгөрсөн 30 жилийн хугацаанд хүн ам 1.6 дахин өссөн гэх судалгаа гарчээ.

Энэ нь нэг УИХ-ын гишүүнд эрх мэдэл хэт төвлөрөх, хариуцлага болон ачаалал нэмэгдэх нөхцөлийг бүрдүүлж байна. Үүнээс гадна нэг гишүүний ажиллах УИХ-ын байнгын хороо 2-3 байгаа нь парламентаас батлагдан гарч байгаа хуулийн чанарт шууд нөлөөлж байгаа аж.

Дээр нь, парламент цөөн гишүүнтэй байх нь ард иргэдийн амьдралаас тасрах, амьдралыг албан тасалгааны цонхоор харж дүгнэх боломжийг хүссэн, эс хүссэн ч бүрдүүлдэг байна. 

Харин сонгуулийн холимог тогтолцоотой болж, УИХ-ын гишүүдийн тоог нэмснээр ард иргэдийг төлөөлөх чадавх нэмэгдэх төдийгүй хяналт сайжирна. УИХ-ын гишүүдийн эрх мэдэл багасаж, дарга хэв шинж багасна гэж эрх баригч намынхан төдийгүй бусад улс төр судлаачид, парламентад суудалгүй жижиг улс төрийн нам, эвслүүд үзэж, тооцоолж байна. 

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бат хөхөө(202.126.88.228) 2022 оны 06 сарын 24

Маш зөв

0  |  0
Машзөв(202.126.88.228) 2022 оны 06 сарын 24

Маш

0  |  0
иргэн(202.9.46.148) 2022 оны 06 сарын 23

УИХ-Н ГИШҮҮДИЙН ТОО ЦӨӨДӨӨД МОНГОЛ УЛС ХӨГЖИХГҮЙ БНА ЮМ БИШ. ТООГ НЬ 1500 БОЛГОСОН Ч МОНГОЛ ХӨГЖИХГҮЙ. УЧИР НЬ ТЭД ХЭЗЭЭ Ч БИДНИЙГ ТӨЛӨӨЛЖ БАЙГААГҮЙ, ОДОО Ч ТӨЛӨӨЛЖ ЧАДАХГҮЙ БГА, ЦААШИД Ч ЧАДАХГҮЙ НЬ ОЙЛГОМЖТОЙ. АРД ИРГЭД ЯДУУРЧ, УЛСЫН Э/З -НЬ ХЯМАРЧ ДАМПУУРАЛДАА ТУЛААД БАЙХАД УИХ-Н ГИШҮҮДИЙН ТООГ НЭМНЭ ГЭДЭГ НЬ СОНГОГЧДЫГ БАСАМЖЛАН ДОРОМЖИЛСОН ХЭРЭГ МӨН. НАМУУДЫН ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН ТЭР ЦААС АРД ИРГЭДИЙГ ТӨЛӨӨЛӨХГҮЙ ГЭДГИЙГ ХАТУУХАН МЭДЭГДЬЕ!!!!!!!!!!!!!!!!!

1  |  0
Зоригт (139.5.219.58) 2022 оны 06 сарын 23

76. Энэ тооноос хэтрүүлсэн байвал онколдоно шүү Занданшатар аа

0  |  0
ном(112.72.15.198) 2022 оны 06 сарын 23

хүүхдүүдэд зориулсан хайрыг хүснэ ном интэр ном мир ном амар номын дэлгүүрүүдэд зарагдаж бн зуны амралтаараа ном уншаарай хүүхдүүдээ

0  |  1
Зочин(66.181.186.120) 2022 оны 06 сарын 23

Жирийн ард иргэд улам ядуурч доройтох биз хэрвээ гишүүний тоо нэмэгдвэл эх орон газар шороо харийнханд зарагдах талруугаа л эрчитэй болох биз

1  |  0
зочин(202.72.240.53) 2022 оны 06 сарын 23

хэдэн цүнх баригчдаа квотоор оруулж ирэх гэж байгаадаа харин тоог нь хас эсвэл эрх ямбыг зогсоо улс төрчид эх орны маань бүх өнгөтөй өөдтөйг нь хувааж авч ард түмнийг шулж байна

1  |  0
Иргэд(66.181.161.14) 2022 оны 06 сарын 23

Чадавхгүй, зорилгогүй, төлөвшөөгүй ”ХҮН” мэтийн хоосон чалчигч гутлын тоос зөрчигч нам нэртэй хорчингуудыг зайлуулах ээрэгтэй

1  |  0
Уншигч(195.33.238.190) 2022 оны 06 сарын 23

Одоо тэгээд улс төрч,хулгайч,луйварчин,хоосон чалчигч,залилан мэхлэгч хамаагүй Улсын их хулгайчийн гишүүн болох юм байна .монгол мөргөлийн зам руу орох болох болжээ.

1  |  0
Зочин(66.181.161.113) 2022 оны 06 сарын 23

2 дахин нэмнэ гэж ёстой буруу шүү, хэнд хэрэгтэй юм, ард түмэн улсын эдийн засаг ачааллаа даах уу, тийм олон хүн хаана суух юм, хэдэн туслах, жолоочтой байх юм гээд л эсрэг бодол байна шүү, 20 юм уу 30 р нэмбэл яах юм гэхээс, эцсийн эцэст арт түмэнд, монгол улсад яг хэрэгцээтэй тоо мөн үү, өөрсдөд нь ашигтай байх вий дээ.

1  |  0
ИРГЭН(66.181.185.20) 2022 оны 06 сарын 23

УИХ, ЗГ, төрийн бусад байгууллагт ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг бүгдийг намын харяалалгүй болгон ямар нэгэн тусгай хангалт хамгаалалтгүй болгох цаашлаад төрийн албанд ажиллагсад албан тушаалын авилгал хээл хахуулийн болон бусад гэмт хэрэгт холбогдох юм бол шүүхээр нам бус учир асуудлыг намчирхахгүйгээр яаралтай шийдвэрлэдэг байх төрийн албанаас чөлөөлөгдсөн тохиолдолд дараа дараагийн хүнийг хурдан томилдог хурдан шуурхай ажилладаг төрийн хүнд сурталгүй төрийн албатай болмоор байна...

2  |  0
зочин(192.82.77.129) 2022 оны 06 сарын 23

Заа даа, 76 - аас яаж салах вэ гэж ярьж байгаа болохоос 76 - г яаж нэмэх вэ гэж байгаа хүн таарахгүй л байна шүү. Манайд байгаа бүх намын төлөөлөл бүхий цоо шинэ 76 бүү хэл 150 ч гарч ирээд нэмэр гарах уу? Хүн бүр хувийн өмчтэй болж баймааж эрх чөлөөтэй, ”арчилтай” болно гэсэн сэтгэлтнүүдийн энэ цагт 76 ч бай, 150 ч бай ялгалгүй ахиухан хөрөнгөтэй болохын тулд л үхэлдэнэ. ”Надад хөрөнгө мөнгө хэрэггүй дээ, зон олноороо хоолтой, хувцастай, боловсролтой, ажилтай л болчихоосой” гээд чин сэтгэлээр явж байгаа хүн бас таарахгүй л байна.

0  |  0
ард(66.181.185.20) 2022 оны 06 сарын 23

Одоогийн парламент хүн нь багдаад ажиллаж чадахгүй байна гэвэл тэрэн шиг хулдаа юм байхгүй УИХ-ын гишүүдийнхээ эрх ямбыг нь байхгүй болго мөнгө луйварддаг тэр муу үйлдлийг нь хуулчилж мөнгөний ямарч эрх мэдэл хамааралгүй болго тэгэхгүй бол сонгуульд намын хандив нэртэй авилгал хээл хахууль өгчихөөд тэрнийхээ дараа өгсөн мөнгөө хэд нуглаж олж авах гээд хөөцөлдөхчих юм энэ чинь УИХ намын нөхөдөөрөө хэлцэж бизнес хийдэг байгууллага биш 76-г 155 болгох юм бол энэ улс орон чинь намын луйварчидаар сүйрдэг юм байгаа биз дээ.

1  |  0
Зөвшөөрөхгүй(49.184.1.148) 2022 оны 06 сарын 23

Хол очиж хуц аа, 3 сая хүн амтай оронд солирол. Татварын мөнгийг тойрогоо услаж Оркуудыг шил архи, хоолны мөнгөөр худалдаж авсаар бараг тойрогоо худалдан авч өмчилдөг болсон тиймээс шинэ луйварчид орж чадахгүй аргаа бараад тоог нэмэхээр наймаалцсан. Гишүүн, сайд биш бол хэн ч биш болчихно гэхээс үхчих гээд ингэж байгаагаас ард иргэдийн төлөө байлаа юу

1  |  0
зочин (202.9.41.9) 2022 оны 06 сарын 23

залилагчид бна хоёрхон жилийн ой санамжтай

1  |  0
энхээ(202.126.88.197) 2022 оны 06 сарын 23

ман үндсэн хуулийг өөрчлөхдөө их хуралд суух гэсэн намуудын шунал дээр тоглолт хийж байна

1  |  0
Top