ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал ӨЛЗИЙТЭЙ сайн

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 06 сарын 25

2022.06.25 / БЯМБА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 27

ЗУНЫ ИЛҮҮ ТЭРГҮҮН САРЫН ДОЛООН УЛААН МЭНЭТЭЙ ШАРАГЧИН ТАХИА ӨДӨР

 

  • Үс засуулвал: Өлзийтэй сайн
  • Наран ургах, шингэх: 04.54-20.55
  • Барилдлага: Түлэх   
  • Шүтэн барилдлага: Сэрэхүй   
  • Суудал: Уул

Энэ  өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top