ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр бар, морь жилтнээ ЭЕРЭГ сайн

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 06 сарын 26

2022.06.26 / НЯМ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 28

ЗУНЫ ИЛҮҮ ТЭРГҮҮН САРЫН ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ЦАГААН НОХОЙ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Хэрүүл тэмцэл ирнэ
  • Наран ургах, шингэх: 04.54-20.55
  • Барилдлага: Түлэх   
  • Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй   
  • Суудал: Мод

Энэ өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top