Ч.Отгочулуу: Хятадын өрийн хавхны жагсаалтад Монгол Улс байна

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 23

С.Эрдэнэ нарын удирдаж буй Ардчилсан нам цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.


АН-ЫН ДЭД ДАРГА Ч.ОТГОЧУЛУУ:

-Хятадын өрийн хавханд орох улсуудын жагсаалтад Монгол Улс байна. Хүүхдүүд элсэлтийн ерөнхий шалгалтаа өгч байгаа ч ажил дээр гарангуут өртэй угтах нь. Өрөө төлж чадахгүй бол Хэнтий аймгийг тасалж өгөх үү. Монголбанк өчигдөр бодлогын хүүг нэг нэгжээр нэмлээ. Оношоо буруу тавьж ийм шийдвэр гаргасан нь дундаж давхаргынханд хүндээртусна. Цалингаа тавьж чадахгүй байгаа, зээл авч чадахгүй байгаа хувийн хэвшлийнхэнд зээлийн хүү өсөхөөс эхлээд шийтгэл боллоо.

Одоогийн Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс болж, Монголбанкны байдал муудлаа. Чаддаг хүнд нь ажлаа өг. Танаас болж Монголын эдийн засаг сүйрэхэд тулаад байна.

Сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Эдийн засгийн энэ хүнд байдлаас гарах гарц нь юу вэ?

-Гарц ойлгомжтой. Хөрөнгө оруулалтыг дэмж, шинэ бизнесийг нээ. Том юм ярихгүй гэхэд л өмнө хөрштэйгээ хэл амаа ололцоод боомтуудаа нээ.  НӨАТ-ыг таван хувь болгох нь зөв. Мөн төсвийг зоригтой тана. Хэрэггүй төслүүдийг зогсоо. Төсвийн зардал буурахаар орлого бас буурна. Орлого буурахаар аж ахуй нэгжүүд, иргэдэд ирж буй төсвийн ачаалал буурна. Төрд 100 төгрөг төлдөг байсан бол 50 төгрөг үлдэнэ. Үлдсэн мөнгөөрөө худалдан авалт хийнэ. Том төслүүдийг "тэд" хөдөлгөж чадахгүй юм байна лээ. АН-ын үед том том төслүүд явж байсан. МАН чадахгүй юм байна.

Баахан популист, троллуудыг тэжээчихсэн учир тэд нараасаа айгаад байна. Л.Оюун-Эрдэнээс өөр хүн Ерөнхий сайд болох хэрэгтэй. Өөрийн нэр хүнд унахаас үл айн популистуудтай тэмцэх Ерөнхийс сайдтай болвол сайхан болох дүр зураг харагдаж байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (202.9.46.148) 2022 оны 06 сарын 23

БУУНЫ НОХОЙ....................

0  |  0
Уншигч (31.164.60.105) 2022 оны 06 сарын 23

Энэ пияздаад ямар хамаатай вэ...өөрсдөө хусаж хулгайлж байсан ах мартах юу...\nАрд нь байгаа ардчилсан нам гээч нэртэй алуурчдийн ардчилсан намын Алуурчид хулгайчид луйварчид иймэрхүү боолуудынхаа угаадас шавхрууг сайтар нэмээд баадууг нь чангалаад ажилд нь ташуурдаад гаргажээ..

3  |  0
орхон(66.181.160.58) 2022 оны 06 сарын 23

хуц хуц гөлөг оюу толгойг хамгаалаад үхчих гээд байсан лалар

3  |  0
Top