С.Эрдэнэ нарын удирдаж буй Ардчилсан нам цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.
АН-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ч.ӨНӨРБАЯР:
-Л.Оюун-Эрдэнэ, Ц.Нямдоржид хандаж үг хэлье. Улсыг удирдахад ухаан зарах хэрэгтэй. Тэрнээс биш сэтгэл хөдлөлөөр хийдэггүй юм. М.Энхболд, Н.Номтойбаярыг явуулаад болчих юм биш. Оюуны хөвч чинь хоёр жил хүрэхгүй тасарчихлаа. Монгол Улсын ачааг үүрч чадахгүй байна.
Хил гаалийг нээхэд ухаан зарах хэрэгтэй. Мөн хувийн өс хонзонгоор улсын ажил хийдэггүй юм. Засгийн газрын тогтоол гараад хувийн өмчийг булаадаг ажил биш ээ. Ард түмэнд битгий гай болоод бай. 100 жилийн түүхтэй гэж Монгол ардын нам ярьдаг. Та нарыг ингэж суларсныг мэдсэнгүй. Л.Оюун-Эрдэнэ, Ц.Нямдорж хоёроос өөр хүн алга уу? Ц.Нямдорж шавхагдсан шүү дээ. Засгийн газрынхаа ажлыг хийлгэ эсвэл соль. 2019 онд та нар Үндсэн хуулийг өөрчилсөн. Бүгд л гавьяаг нь өөртөө наах гэж уралдсан. Одоо эзэнгүй болчихлоо. Та нар тунхаг бичиг хэлэлцүүлэх гэж гишүүдээ тойрог руу хөөж явуулсан. Тунхаг бичгийн юуг нь хэлэлцүүлэх юм бэ? Хэдэн гишүүд нь тойрогтоо очиж, бэлэг л тарааж байгаа байлгүй. Өмнө нь Ардчилсан намд хамаг бурууг чихдэг байсан. Гэтэл та нар зургаан жил боллоо. Одоо Үндсэн хуулийг буруутгаж байна. Ийм байвал түүхээс арчигдана шүү. Бид энэ Засгийн газрыг үргэлж шахна. Хэлэлцэж байгаа хуулийг нь хар л даа. Дүүргийн бөх, арслан цол яриад сууж байна ш дээ. Ч.Санжаадамба хаана эрэмбэлэх, ямар морь уралдуулах талаар ярьж байна. Өөр асуудал алга уу? Монголд асуудал дүүрэн байна. 2024 оны өмнө бид нэг зүйлийг шаардана. Та нар 2020 оны сонгуульд ялаагүй шүү. Сонгуулийн саналыг олон улсын хөндлөнгийн аудитоор шалгуул. Шалгуулсан тохиолдолд Ардчилсан нам оролцоно. Тэрнээс биш та нарын жүжигт орохгүй. Хэнд санал өгөх нь чухал биш, саналыг тоолох нь чухал гэж И.Сталины үг санаанд орж байна.
-Сонгуулийн хуулийг өөрчилнө гэж ярьж байна. Энэ талаар?
-2012 онд холимог системээр сонгууль явагдсан. Тийм муу хувилбар байгаагүй. Харамсалтай нь 2016 онд МАН-ын захиалгаар Үндсэн хуулийн цэц үүнийг алга болгочихсон. Одоо энэ алдаагаа залруулах ёстой. Үндсэн хуулийн үг үсгийг бус үзэл санаа нь нийгэмд ноёлох ёстой. Германд хувь тэнцүүлэх систем байж л байдаг. Цэц 2012 оны сонгуулийн системийг эргэн сэргээхэд АН болохгүй зүйл биш гэж харж буй. Нэг талаасаа орон нутгийн төлөөллийг ч хангадаг, үндэсний хэмжээний бодлогын асуудлыг шийддэг. Мажоритар системийг хар л даа. Хэнтийд сургууль барихад 20 тэрбум ч гэх шиг. Хэн Ерөнхий сайд, Сангийн сайд байхаас шалтгаалаад тэр тойрог руу мөнгө урсдаг байж болохгүй. Хэзээ ч нөхөгдөхгүй зам тавьдаг, шугам тавьдаг, цагаан сар, наадам, шинэ жилээр ашигладаг том ордон барьдаг. Энэ бол үхмэл хөрөнгө. Сонгуулийн тогтолцоог өөрчилнө гээд Үндсэн хууль руу дайрч болохгүй. Үндсэн хууль бол Монгол Улс юм. Улс орныг тогтвортой байлгаж байгаа араг яс нь. Улстөрчид муу муухайгаагаа Үндсэн хуулийг хогийн сав болгож, чихэж болохгүй. Ерөөсөө цар тахал, хил гаалиас болоод Үндсэн хууль ингэчихлээ гэж магадгүй л юм. Нэг хэсэг Ардчилсан намынхны буруу байсан. Одоо бол Үндсэн хуулийн буруу л болж байна. Улсыг удирдахад ухаан зардаг юм, Л.Оюун-Эрдэнэ, Ц.Нямдоржоо. М.Энхболдыг "унагаадаг" шиг Монгол Улсыг удирддаггүй юм. Гурван сая хүний хувь заяаг ингэж удирддаггүй юм.
ҮХЦ бол нэг хэсэгтээ хаягдсан улстөрчдийн цуглуулга байсан шүү. Карьергүй болсон хүмүүс намынхаа эрх ашгийг гүйцэтгэдэг. Дандаа МАН-ынхан. Ардын намын байнгын хороо, дайвар байгууллага шиг байсан түүх бий. АН-ын шинэчлэл бүрийг алга болгож байсан шүү. Одоо ҮХЦ-ийг эрүүл саруул ажиллаасай гэж хүсч байна. Үндсэн хууль бол селфи хийж, гангардаг зүйл биш. “АН-ынхан та нар өөрсдөө хийгээгүй байж” гэж магадгүй. Эрх мэдлийг өгөөгүй. Сонгуулийн үнэндээ луйвардсан ш дээ. Эд нарын сонгууль гэж юу байдаг юм. Харин дахиж ард түмний сонголтыг луйвардуулахгүй.
Сэтгэгдэл ( 8 )
Энэ Өнөрбаяр бол Элбэгдоржийн боовны үс.
Хов хоосон толгой , алдар нэр , албан тушаалын төлөө үхэн хатан тэмцэж байхынмдаа залуу хүн байж , САНАЖ СЭТГЭЖ ажиллана гэж байхгүй , Бачимдаад , бачуураад суухын оронд засч залруулах аргыг нь олооч тийм л ухаантай юм бол ...чадахгүй л дэээ
Хуцалгүй зайлсан бай даа тарваганы шээсээ
Хүүр үхдэл сэг зэм идэж өссөн үгээгүй ядуу улаан гуйлгачин-хүний махан хүнстэн Цуст Алуурчин элбэгдорж өөрийнхөө барлаг боолуудынхаа угаадас ялгадас шавхрууг нэмжээ.\nЭнэ шаамий боол гэнэт хуцаж улиад эхэлбэл ээлжит угаадас ялгадас шавхрууг нь ахиухан нэмсэн гэсэн үг....\nУгаадас шавхруу нь нэмэгдээд байвал энэ эр янханы хуцалт улилт нэмэгдэнэ.\nЦаад Цуст Алуурчин элбэгдоржийнхоо Цуст аллагуудаар олсон Цуст мөнгөнөөс нь ахиухан цуслаад аваарай
Энэ олны анхааралд өртөх гээд бүр ядчих юмаа, зайлуул
зайлаачээ лалрууд
Энэ нэг байж ядсан юм яаха гээд олон зүйл ярина вэ болимоор \nМаа
ta nar ikh ukhaan gargaj uls ornoo khulgaylsan yum bayna shuu , pizdanuud