С.Эрдэнэ нарын удирдаж буй Ардчилсан нам цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.
АН-ЫН ХУУЛИЙН ЗӨВЛӨХ О.БААСАНХҮҮ:
-2020 оны зургадугаар сарын 24-нд сонгуулийн дүн гарч, УИХ бүрэн эрхээсээ татгалзсан. Цар тахлын хуулиар халхавч хийгээд УИХ бүрэн эрхээ Засгийн газарт өгсөн. Чадамжтай УИХ алга. Тийм учраас л даамсаг, морь мал, дүүрэг хорооны начин ярьж байна. Хэрэв чадамжтай байсан бол өөр юм ярих байсан. Улсын төсөв баталж байхад 33 тэрбумаар хөшөө барина гэж байсан. Би Эрдэнэтийн иргэдээ өрөвдөж байна. Хоёр хулгайч, нэг худалчийг сонгочихсон. Намайг байхад зам тавилаа гээд баригдаж буй бүтээн байгуулалт дээр маргалдаж байлаа. Мөн том, жижиггүй архичид байна. Гадаад, дотоодоор архидаж байгаа мэдээллийг надад хүмүүс өгч байна. УИХ-ын дарга Г.Занданшатар байгаа, байхгүй нь мэдэгдэхгүй болчихсон. Гамшгийн тухай хууль дээр гамшиг болж байгаа тохиолдолд хуульд гар хүрэхгүй гээд заачихсан байгаа.
Дефольт зарлах тухай аймшигтай зүйлсийг олон улсын байгууллагууд анхааруулаад байна. Гэтэл Б.Жавхлан дефольт зарлах боломж байхгүй гэж байна. Хятадаас л зээл авахгүй бол ийм байдалд орно ш дээ. Гайгүй хүмүүс нь УИХ-ын бүрэн эрхээ авахын төлөө ажиллаач. Тэгэхгүй бол Засгийн газрынхаа хэлсэн, гуйсан бүгдийг зөвшөөрөөд байна. Засгийн газар чинь хоёр сайдаа томилж чадахгүй байна. Хууль хяналтын байгууллагынхаа ч ажлыг хийлгэхгүй байна. Ийм УИХ байж болохгүй. Тиймээс тарах ёстой. УИХ-ын дарга ч ийм байх ёсгүй. Ийм шаардлагыг бид хүргүүлж байна.
Сэтгэгдэл ( 0 )