Гашуунсухайт-Ганцмод боомтод автомат удирдлагатай тээврийг нэвтрүүлнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 06 сарын 23

Ерөнхий сайдын 2022 оны 47 дугаар захирамж, Сангийн сайдын 2022 оны 106 тоот тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг өнөөдөр /2022.06.23/ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын болон Ганцмод боомтын захиргааны албаны хүмүүстэй цахим хурал хийлээ.

Хурлаар энэ амралтын өдрүүдэд Гашуунсухайт-Ганцмод боомтод автомат удирдлагатай тээвэр нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хангаж, зургаадугаар сарын 27-28-ны өдрүүдэд туршилтын тээвэрлэлтийг эхлүүлэхээр боллоо.

Автомат удирдлагатай тээвэрлэлтийг нэвтрүүлснээр тус боомтод нүүрсний экспорт урьдчилсан байдлаар 10 сая тонноор нэмэгдэх тооцоолол бий. Цаашид автомат удирдлагатай тээврийг Шивээхүрэн-Сэхээ болон Хангимандал боомтуудад хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top