Их Британийн иргэн Оуэн Дэвис гэгч 2021 оны наймдугаар сард Синдерфорд хотоос холгүй голд каноэ завиар явж байхдаа “iPhone” утсаа голд унагаажээ.
Арван сар голын ёроолд хэвтсэн утсыг Мигель Пачеко гэгч олж, хатаагаад, эзнийг нь интернэтээр хайсан байна. Утсыг хатааж, цэнэглэсний дараа асаахад утас ажиллаж байсан бөгөөд утсанд хадгалагдсан эзнийх нь гэрэл зургийг нийгмийн сүлжээнд дөрвөн мянга гаруй удаа байршуулж, хайжээ. Эцсийн эцэст Дэвисийн найзууд түүний зургийг таньж, Пачекотой холбож өгснөөр 10 сарын дараа хэвийн ажиллагаатай утсаа эргүүлэн олж авсан тухай Apple Insider-т бичжээ.
Сэтгэгдэл ( 0 )