АВСТРАЛИД "АЖИЛЛАХ БОЛОН АМРАХ" ВИЗ МЭДҮҮЛЭХ ШААРДЛАГА ХАНГАСАН ИРГЭН ГХЯ-НААС ЗАХИДАЛ АВАХДАА БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ
Монгол Улс болон Австрали Улсын Засгийн газар хооронд “Ажиллах болон амрах” визийн зохицуулалтыг хэрэгжүүлэх тухай Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын Санамж бичигт энэ оны гуравдугаар сарын 31-ний өдөр гарын үсэг зурсан.
Санамж бичиг зурагдсанаар Монгол Улсын 100 залуу 2022 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Австрали Улсад “Ажиллах болон амрах” визээр нэг жилийн хугацаанд ажиллах, аялах энэ үеэрээ дөрвөн сар хүртэлх хугацаагаар суралцах боломжтой болсон.
Үүнтэй холбоотойгоор "Ажиллах болон амрах" виз мэдүүлэхээр төлөвлөж буй иргэдэд зориулан дараах мэдээллийг хүргэж байна.
Тус улсад “Ажиллах болон амрах” виз мэдүүлэхээр төлөвлөж байгаа, холбогдох шаардлага (шаардлагын талаарх мэдээллийг энд дарж үзнэ үү)-ыг хангасан Монгол Улсын иргэн та виз мэдүүлэхээс өмнө Гадаад харилцааны яамнаас захидал авсан байх шаардлагатай.
Захидал авахад бүрдүүлэх материалын жагсаалт:
Гадаад харилцааны яамнаас олгох захидлыг зөвхөн холбогдох шаардлага (шаардлагын талаарх мэдээллийг энд дарж үзнэ үү) болон материалын бүрдлийг хангасан иргэнд олгох болохыг дахин анхааруулж байна.
Яамнаас олгох захидал нь Австрали Улсын “Ажиллах болон амрах” виз авах баталгаа биш бөгөөд зөвхөн виз мэдүүлэхэд шаардлагатай баримт бичгийн нэг юм.
“Ажиллах болон амрах” визийг Монгол Улсын иргэнд олгох эсэх нь Австрали Улсын холбогдох байгууллагын бүрэн эрхийн асуудал учраас Гадаад харилцааны яам виз олголттой холбоотой асуудлаар аливаа гомдол, санал хүлээн авахгүй болохыг мөн анхааруулж байна.
Эх сурвалж: Гадаад харилцааны яам
Сэтгэгдэл ( 1 )
71 настай иргэн ажиллаж сураад ирэх бол хаана хандах вэ ? Гадаад хэргийн сайд биеээрээ хариу өгөөч.