ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр шинэ гэр ба байр авахад сайн

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 06 сарын 28

2022.06.28 / МЯГМАР ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 30

ЗУНЫ ИЛҮҮ ТЭРГҮҮН САРЫН ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ХАР ХУЛГАНА ӨДӨР

 

  • Үс засуулвал: Эрлэг лугаа учирна
  • Наран ургах, шингэх: 04.55-20.55
  • Барилдлага: Хүчин төгсөх   
  • Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй   
  • Суудал: Гал

Энэ өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар зүүн урд зүгт одогсод мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top