Төрийн ордонд өнөөдөр /2022.06.28/ "Монгол Улсын төлбөрийн тэнцлийг сайжруулах нь өрийн удирдлагын үндсэн зарчим" хэлэлцүүлэг зохион байгуулж байна.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Эдийн засаг 2020 онд 4.6 хувиар агшиж, 2021 онд 1.4 хувиар өссөн. Харин 2022 он нэгдүгээр улирлын дүнгээр 3.8 хувиар агшаад байна. Сүүлийн 12 жилд төлбөрийн тэнцэл, төсөв, урсгал зардлын хос алдагдалтай явж ирсэн. Энэ нь эдийн засгийн гол шалтгаан болоод байна. Эдийн засаг уул уурхайгаас шууд хамааралтай байна. Үндэсний хуримтлал хангалтгүй байна. Гадаад өрийн нөхцөл байдлыг харахад сүүлийн 14 жилд 27.1 тэрбум ам.доллараар өссөн. Энэ дотор Засгийн газрын өр 7.1 тэрбум ам.доллар байна. Урсгал дансны алдагдал сүүлийн 14 жилд хуримтлагдаж, өрийг бий болгож байна. Монгол Улс гадаад хуралдаа 15.5 тэрбум ам.долларын алдагдалтай гарсан. Энэ алдагдлыг гадаад өрөөрөө санхүүжүүлсэн. Үүний үр дүнд гадаад өр өссөн байна" гэлээ.
ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ҮЗНЭ ҮҮ!
Сэтгэгдэл ( 2 )
Хүрэлсүх ч өөрөө ямарч боловсролгүй слесарь хүн. Цэргийн 9 сарын курс болоо ххахаха
Эдийн засаг битгий хэл бакалаврын суурь боловсролгүй хүн ерөнхий сайд тавьчаад юу хүлээхийн бэ Хүрэлсүх ээ. Зөөлөн дуулгавартай үгэнд оруулах хэлбэрээр тавьсан бол одоо наадахаа соль. Энэ улс орон ХЭЦҮҮДЛЭЭ. Ардууд, малчин тариаланчид босоход бэлэн байна шү