Ч.Хүрэлбаатар: Сайд улс төрийн албан тушаал болохоор улстөрч хүн томилогдох ёстой

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 06 сарын 28

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг парламентын түвшинд ярилцаж байгаа юм. 

Үүнтэй холбогдуулан өнгөрсөн долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдааныг түр завсарлуулж, УИХ-ын гишүүд тойрогтоо ажилласан. 

Тэгвэл УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар өөрийн цахим хуудаснаа "Давхар дээл буюу УИХ-ын гишүүн сайдын албыг давхар хаших эсэх талаар Та саналаа өгөөрэй. 2019 онд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах үеэр УИХ-ын 4 гишүүн Засгийн газрын гишүүн-сайд хийж болох тухай санал дэмжигдсэн юм. Тухайн үед ингэж тоо зааж хязгаарлах нь буруу гэдэг байр суурьтай байгаагаа илэрхийлж тайлбарлаж байсан ч олонхийн дэмжлэг аваагүй юм. Уг нь сайд бол улстөрийн албан тушаал тул улстөрч хүн томилогдож очих ёстой байдаг, ард иргэдийн итгэлийг олсон улстөрч хүн нь парламент дотроо байх нь олонтой. Миний 3 жил суралцаж төгссөн Австралид бол сайд хүн Үндсэн хуулийнхаа дагуу заавал парламентын гишүүн байх ёстой байдаг. Хэрвээ парламентын гишүүн бус хүн сайд болох бол 3 сарын дотор парламентийн гишүүн болох нөхцөлтэй томилогддог. Австралийн эдийн засаг уул уурхай, хөдөө аж ахуй голлосон, товчхондоо манай 2 улсын эдийн засаг төстэй. Заавал парламентийн гишүүн нь сайд байх Австралийн жишгийг авдаггүй юм гэхэд 4 нь сайд байж болно гэж заах шаардлагагүй, тухайн салбарт тулгамдаж буй асуудлыг хэн хамгийн сайн шийдэх боломжтой хүнээ томилох Ерөнхий сайдын эрхийг хязгаарлах шаардлагагүй юм. УИХ гишүүн сайд байвал парламентын Засгийн газартаа тавих хяналт сулрана гэх эсрэг байр суурь бас бий" гэжээ. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ард(66.181.183.187) 2022 оны 06 сарын 28

энэ тэгээд улс төрч юмуу? нохойн жогорхой. энэ пиздаа улсаас гарч чадахгүй. байчихсан луйварчин. сонгогчид минь ийм мэтийн ард түмний дайсаныг бүү сонгож байгаач.энэ бол шинжаан уйгарын шээс гэдгийг ц.нямдорж хэлж байсныг санаарай

0  |  0
зочин(124.158.64.194) 2022 оны 06 сарын 28

Улс төрч хамгийн ухаантай нь болж тааравуу Хуцдаг гөлөг,одоо чи увсаас гарсанч бусад тойрогт намалдаг дундуураа тавиулна. Оюунтолгойгоос Фрийдландаас 200000 доллар хахуульд авсан гэдгийг чинь бүгд мэднэ, тэр үед МАХН бузартчихсан байсан учир дарагдсан Одоо ил боллоо.чи461-д очиж гүзээ зулгаах болно, ойлговуу

1  |  0
зочин(139.5.219.100) 2022 оны 06 сарын 28

”3” дэмжинэ.\n

0  |  1
Чимэд(124.158.64.194) 2022 оны 06 сарын 28

хязгаар тогтоох шаардлаггүй

0  |  0
Top