Оросын пуужинд оногдсон худалдааны төвд 16 хүн АМИА АЛДЖЭЭ

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 28

Өчигдөр /2022.06.27/ Оросын пуужинд оногдсон Украины Кременчук хотын худалдааны төвд 16 хүн амиа алдаж, 40 хүн шархадсан байна.

Шархадсан хүмүүсийн 50 хувь нь биеийн байдал хүнд байгаа гэнэ. Украины Ерөнхийлөгчийн захиргаанаас мэдээлснээр Оросын пуужин Полтава мужийн Кременчук хотын “Амстор” худалдааны төвийг оножээ.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн мэдээлснээр, пуужинд оногдсон худалдааны төвийн барилгад 1000 орчим хүн байжээ. Мөн Полтава мужийн захиргааны тэргүүн Дмитрий Лунин “Пуужингийн цохилтын үеэр 40 хүн сураггүй алга болсон гэсэн дуудлага ирсэн. Шархадсан хүмүүсийн тал нь биеийн байдал хүнд байна” гэж мэдэгдсэн байна. 

Пуужинд оногдсон худалдааны төвийн галыг унтрааж, аврагч нар ажиллаж байна. Украины Зэвсэгт хүчнээс мэдээлснээр, Кременчук хотыг хоёр “Х-22” пуужин оножээ.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top