Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар өнөөдөр /2022.06.28/ мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Хүнсний хангамж, хүнсний аюулгүй байдлын талаар Ерөнхийлөгчийн байр суурь маш тодорхой. Шалтгаан нь, олон улсын нөхцөл байдал, дотоодын нөхцөл байдалд ч хүнсний хангамжид анхаарах шаардлагатай байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд хүнсний барааны үнэ ханш өссөн. Иргэдэд очиж байгаа хүнс эрүүл, стандартын шаардлага хангасан байх ёстой. Энэ бодлогын хүрээнд өнгөрсөн тавдугаар сард Ерөнхийлөгч УИХ-д үг хэлж, төслийг өргөн барьсан. УИХ яаралтай горимоор баталж, түүхэн шийдвэр гаргасан. Энэ тогтоол ирэх долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Ирэх таван жилийн хугацаанд бүх малаа эрүүлжүүлж, эрүүл хүнс хэрэглэдэг болно. Эмээлтийн махны асуудал бол хүнсний аюулгүй байдал алдагдаж байгаа. Ерөнхийлөгч анхааралдаа авч, холбогдох хүмүүст хариуцлага тооцож яваа, Шалгалтын ажиллагаа ч үргэлжилж байна. Хүсний хангамж, аюулгүй байдалтай холбоотой асуудал төрийн тэргүүний анхааралд бий" гэх мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл ( 2 )
мурий амт хүрэл зэвсэг 2 хаагуур явж байгаад ирсэн юм бол.нөгөө их мах хаачив.захуудад нийлүүлэвүү? устгавуу? урагш гаргавуу? үүнийг шийдсэний дараа наад худал юмаа донгос
ene mahan menget uudii boltol unuudur.g hurtel untaj bsan yum baih da *** ene neg Mgl uls.g udirdahgaad bga darga nar yag unendee maldaa anhaarj malchidiinha uguug sonsoj bol ta nar hoolgui ajil gui uls dandaa malchadaa ad uzdeg uls un.dur yaav ⁉️ oroitson untaahain.d bugd noirnooso serj uz