МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өнөөдөр /2022.06.28/ цаг үеийн асуудлаар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.
Тэрбээр "Төр төвтэй бодлого хэрэгжиж байна. Уг нь, иргэн төвтэй бодлого хэрэгжих ёстой. Үүнийг хэрэгжүүлье гэж байгаа юм. Ингэснээр ардчилсан улс гэдгээ бүрэн дүүрэн хэлэх боломжтой болно. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд цаазын ялыг халах, Үндсэн хуулийн Цэц нь улс төрөөс хараат байх боломж бүрдэнэ" гэв.
Түүнчлэн "Намын зүгээс прокурорт нөлөөлөх оролдлого хийгээгүй. УИХ-ын чуулган, дэд хороо зэрэг мэдээллээс үүдэж алхмаа хийж яваа. Нэр бүхий гишүүдийн гэм буруутай эсэхийг нь мэдэхгүй байж хариуцлага ярьж болохгүй нөхцөлд нам орчихоод байна. Нам ёс суртахууны хувьд тэдэнд хариуцлага тооцно, тооцох ёстой. Хууль, хяналтын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой удаашрал зэрэг асуудал байна. Цаг хугацааны хувьд алдаж байж магадгүй. Гэхдээ зарчмын хувьд МАН хариуцлага тооцдог болно. Үүнийгээ ч хэрэгжүүлнэ"
Сэтгэгдэл ( 3 )
Тусдаа хараат байгуулагат юуг нөлөөлөхүү дээ манайхан нэрээ харлуулах гэд ядчих юмаа
Та нарт итгэх итгэл үнэндээ алга аа. Новшнууд
Харж л байя Ждүчид болон Хөгжлийн банкны хулгайчдыг чинь