Б.Пүрэвдорж: Ховдчуудын 65 хувь нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжихгүй байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 06 сарын 28

УИХ-ын өнөөдрийн /2022.06.28/ чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. 

Хуралдаанаар Хуулийн төсөл эцэслэн батална /Нийт - 14 төсөл/, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн мөн холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүд болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэн батална. 

Тэгвэл хуралдааны өмнө УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Өнгөрсөн долоо хоногт тойрогтоо ажиллалаа. Тэд Үндсэн хуулиас болж эдийн засаг унаагүй гэдгийг анхааруулж байна. Үнэ өссөн нь Үндсэн хуулиас болоогүй гэдгийг хэлж байна. Намын эвлэлдэн нэгдэх асуудлаар иргэд санал хэлсэнгүй. Сонгуулийн тогтолцоонд өөрчлөлт оруулах, гишүүдийн тоог нэмээд хэрэггүй гэдгийг хэлж байна. Давхар дээлийн асуудал хэрэггүй, Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгох шаардлага байхгүй гэдэг саналыг хэллээ. Төр, засаг аливаа шийдвэрийг сошиалд тулгуурлаж гаргаж байна. Тиймээс төр, засгийн чадамж, чадавхыг бууруулсан зүйлийг цаашдаа Монголын төрийг сулруулах байдалд хүрч байна. Нийт иргэдийн 65 хувь нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэж байна. Үлдсэн 35 хувь нь дэмжиж байна" гэлээ.  

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (66.181.176.86) 2022 оны 06 сарын 28

Муу новш

0  |  0
Top