УИХ-ын гишүүн Н.Учрал нарын 21 гишүүн эмийн чанар, стандарт, үйлчлэлийн асуудлыг хөндөж "Хүний эмийн чанарын асуудлаар Хянан шалгах түр хороо" байгуулах тухай УИХ-ын тогтоолын төсөл боловсруулж өргөн барьсан билээ.
Тэгвэл өчигдөр /2022.06.28/ Хянан шалгах түр хороо анхны хурлаа хийж, даргаа сонгосон байна. Уг Хянан шалгах түр хороог УИХ-ын гишүүн Н.Учрал ахлахаар болжээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Учрал "Хянан шалгах түр хорооны үйл ажиллагааг ахалж ажиллахаар боллоо. Бид эмийн чанар нөлөө, орц, найрлагыг шалгаж холбогдох үр дүнг УИХ-д танилцуулж шаардлагатай арга хэмжээг авч, иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах болно. Сэтгэл зүтгэл байхад итгэл мөнхөд оршино" гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )