Дэлхий нийтийг хамарсан Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлын улмаас ОХУ-ын Засгийн газрын 2020 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн 635 дугаар тогтоолоор тус улс хилийн агаарын болон авто замын боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг хязгаарласан бөгөөд энэхүү тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж, Монгол Улсын иргэд 2021 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдрөөс ОХУ-ын агаарын боомтоор, 2022 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрөөс Монгол Улс, Оросын Холбооны Улсын хилийн авто замын боомтоор зорчиж байгаа болно.
Гэхдээ, хилийн боомтуудын зорчих хөдөлгөөнийг хязгаарлах тухай ОХУ-ын Засгийн газрын 2020 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн 635 дугаар тогтоолын бусад зохицуулалт нь хүчин төгөлдөр хэвээр байгаа тул Монгол Улсын иргэд гуравдагч улстай хиллэсэн ОХУ-ын авто замын боомтоор тус улсад нэвтрэх боломжгүй байгааг иргэд Та бүхэнд анхааруулж байна.
Монгол Улс, ОХУ-ын хилийн авто замын боомт болон агаарын боомтоор тус улс руу зорчих иргэд 48 цагийн дотор хамрагдсан бх-ПГУ шинжилгээний “сөрөг” хариуг орос эсвэл англи хэлээр орчуулсан байх шаардлагатай бол нислэгээр зорчиж буй зорчигчид дараах асуумжийг /татах/ бөглөх шаардлагатай.
Эх сурвалж: https://consul.mn/news/c/129
Сэтгэгдэл ( 0 )