“SPEED 130” хөтөлбөрийн 5 азтан өнөөдөр ТОДОРНО

Админ | Zindaa.mn
2022 оны 06 сарын 30

"НОМИН Холдинг” ХХК 30 жилийн ойн арга хэмжээний хүрээнд 60 азтай хэрэглэгчийн хүслийг биелүүлэхээр эхлүүлсэн "ХУРДАА НЭМ, ХҮСCЭНЭЭ АВ" уриатай “SPEED 130” нэгдсэн урамшуулалт хөтөлбөрийн зургаа дахь тохирлын 5 азтаныг шалгаруулах тохирлын өдөр өнөөдөр (2022.06.30) тохиож байна. 

Сар бүрийн 30-ны өдөр EDU телевизээр азтануудаа шууд тодруулж, дараа сарын 3-ны өдөр азтан болсон хэрэглэгчдийн хүслийг биелүүлэх юм.

2022.01.13-2022.12.30 ны хугацаанд "НОМИН"-гийн бүх салбараас хийсэн 69,999₮-ийн худалдан авалт тутамд 1 урамшууллын эрх таны талон дээр тань олгогдож, “SPEED 130” урамшуулалд хамрагдана.

Эрхэм хүндэт хэрэглэгчид, үйлчлүүлэгчид та бүхэнд амжилт хүсье.‍

"НОМИН Холдинг”

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top