ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал эд, малтай баялаг төгс болно

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 07 сарын 02

2022.07.02 / БЯМБА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 3

ЗУНЫ ДУНД УЛААН МОРЬ САРЫН ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ УЛААН ЛУУ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Эд мал баялаг төгөлдөр болно
  • Наран ургах, шингэх: 04.58-20.55
  • Барилдлага: Идэр   
  • Шүтэн барилдлага: Хурьцахуй   
  • Суудал: Ус

Энэ өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, эрдэнийг гадагш өгөхөд муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, малтай баялаг төгс болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top