Ардчилсан намын удирдлагууд өнөөдөр /2022.07.01/ 21 аймаг, 330 сум, 9 дүүргийн намын болон ХЭГ-ын дарга нартай цахим уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар намын гишүүдийн дунд явуулж буй санал асуулгын тухай хэлэлцэж санал солилцов. Мөн маргааш буюу 07 дугаар сарын 02-ны өдөр Иргэн С.Эрдэнийн зүгээс зохион байгуулах Их хуралд Ардчилсан намын гишүүд оролцохгүй болохоо цахим хурлын үеэр албан ёсоор мэдэгдлээ.
Уулзалтад, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал, УИХ-ын гишүүн асан Я.Санжмятав, ҮБХ-ны гишүүн П.Нүрзэд, Намын байгуулалтын газрын дарга Ж.Өнөржаргал, Улс төр, бодлогын газрын дарга Д.Бат-Од болон Ардчилсан намын анхан, дунд шатны намын удирдлагууд тус тус оролцлоо.
Сэтгэгдэл ( 1 )
Nam bolj taltsaj baikhad chini ekh oron mini khataj gandaj, khunsnii ayulgui baidal aldagdaj, ard tumen yaduurch bnaa, 3 saya khuntei, gazriin doroo uchnuun bayalagtai baij altan deer suusan guilagchin boljee Eukh, ES, Zandanshatar, 76, uls turchid buruutai